Samsung global goals

2030 он гэхэд Дэлхийг хамтдаа өөрчилье

2015 оны 9-р сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр дэлхийн удирдагчид 2030 он гэхэд Дэлхийг эрс өөрчлөх амлалт үүрэг авсан. Өөрөөр Дэлхийн зорилгууд гэгддэг Тогтвортой хөгжлийн зорилгууд нь өлсгөлөн, тэгш бус байдалтай тэмцэх, эх дэлхийгээ хамгаалах төлөвлөгөө юм.
Samsung компани энэхүү хөдөлгөөний түншийн хувьд бидэнтэй нэгдэж, өөрийн хувь нэмрийг оруулахыг уриалж байна.

* НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн түншлэл

COVID-19-ийн эсрэг нэгдээрэй

Коронавирусын цар тахал бол Дэлхий нийтийг хамарсан өнөө цагийн хамгийн том бэрхшээл боловч манай технологиуд энэ сорилтыг даван туулахад тусална гэдэгт Samsung компанийнхан итгэлтэй байна. Бид өөрсдийн технологи, нөөц бололцоог COVID-19-ийн аюул, нөлөөний үр дагавартай тэмцэж буй хүмүүсийн хэрэгцээг хангахад ашигласаар байна. Global Goals хэрэглүүрээр дамжуулан өөрийн хувь нэмрийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын дэргэдэх COVID-19 Эв Нэгдлийн Хариу Арга Хэмжээний Санд (COVID-19 Solidarity Response Fund) оруулах боломжтой.

Нэг хэрэглүүрээр том хувь нэмэр оруулаарай

Samsung Global Goals хэрэглүүр хүн бүрд гэрэлт ирээдүйг байгуулах үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулах боломж олгодог. 17 зорилго болон тэдгээр нь дэлхий даяарх хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар мэдэж аваарай. Энэ хэрэглүүрээр үзэх сурталчилгаа бүр тань таны сонгосон зорилгод зориулж хөрөнгө цуглуулж байгаа юм. Бид хамтын хүчээр дэлхий ертөнцийг илүү эрүүл, тогтвортой болгож чадна.

Global Goals-ын төлөв байдал ба хөгжлийг дагаарай

Чухал үйл хэргийг дэмжээрэй

Усны цэвэр байдал, боловсролын хүртээмж эсвэл энх тайвнаар зэрэгцэн оршихын аль ч бай, бид таныг итгэдэг зүйлийнхээ төлөө тэмцээсэй гэж хүсэж байна. Хандив өгөх бүртээ юунд хандивлахаа сонго. Таны хандив тэр зорилгыг хэрэгжүүлэхэд туслах болно. Хэрэглүүрийг таны дэмжсэн төслүүдийн талаарх мэдээллээр байнга хангана.

Samsung Pay-тэй хамт зорилгынхоо хэрэгжилтийг хурдасгаарай


Хэрэглүүр дээр зар сурталчилгаа үзсэнээрээ та нийгмийн сайн үйлсийн төлөөх зорилгыг хэрэгжүүлэхэд цуглуулж буй хандивыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Гэхдээ үүний төлөө ямар нэгэн бонус, урамшуулал авна хүлээх хэрэггүй. Зүгээр л Samsung Pay юм уу Google Pay-ээр дамжуулж хандивын мөнгө хийх замаар эдгээр зорилгыг хэрэгжихэд тусална уу. Хэрэв та Global Goals аппликэйшныг суулгасан бол өмнөх хандивуудаа үзэхийн тулд Samsung аккаунт руугаа нэвтэрч орно.

Samsung таны оролцоог хоёр дахин нэмэгдүүлнэ


Дэлхийн корпорацын хувьд Samsung таны зорилгоо хэрэгжүүлэх замд зар сурталчилгаа үзэх эрмэлзлийг дэмжиж байна. Саад бэрхшээлийг даван туулж, Дэлхийн хөгжилд чиглэсэн үнэ цэнийг бий болгохын тулд хамтдаа шинийг санаачилцгаая. Ирээдүй хаяанд ирчихсэн тул таны оролцоо үнэлж баршгүй үнэ цэнтэй юм.

Таны дэлгэц амраагч үйл хөдлөлд уриалдаг байг


Утасныхаа дэлгэцийг сурталчилгааны самбар болго. Дэлгэцийн түгжээний функцийг асааснаар Global Goals хэрэглүүр нь таныг гар утсандаа хүрэх бүрд дэлхийн нөлөө бүхий лидерүүдийн шинэ мэдэгдлийг харуулах болно.

Дэлхий нийтийн хөдөлгөөнд оролцоорой

Хэрэглүүрийг татаж аваад сайн үйлсийг өнөөдрөөс дэмжээрэй

Ухаалаг гар утасны Galaxy S22 Ultra-ийн арын болон урд талын харагдах байдал. Ухаалаг гар утасны Galaxy S22 Ultra-ийн арын болон урд талын харагдах байдал.

Galaxy S22 Ultra

Дэлгэц дээр ажиллаж байгаа таван үйлчилгээний зураг. Дэлгэц дээр ажиллаж байгаа таван үйлчилгээний зураг.

Хэрэглүүр ба Үйлчилгээ

  • * Дэлгэцэн дээрх төхөөрөмж, зураг нь үзүүлэнгийн зориулалттай загвар.
  • * Үйлчилгээний хүртээмж нь улс/үйлчилгээ үзүүлэгч компанийн/хэл/төхөөрөмжийн загвар/үйлдлийн системийн төрлөөс хамаарч өөр өөр байж болно.
  • * Хэрэглэгчийн интерфейс болон апп доторх сурталчилгаа нь төхөөрөмжөөс хамаарч ялгаатай байж болно.