Samsung Kids


Хүүхдийн цахим ертөнц дэх анхны алхмууд Samsung Kids-тэй хамт

Samsung Kids таны хүүхдэд зугаатай байдлаар дэлхий ертөнцтэй танилцаж, харилцахад нь аюулгүй орчин бүрдүүлэхэд тусална. Тоглож, хөгжиж, сурахад тусалдаг гэр бүлд ээлтэй зорилгын хүрээнд Samsung Kids таны хүүхдүүдийг цахим ертөнцөд аюулгүй цагаа өнгөрүүлэх нөхцөлийг хангадаг.

Нэвтрэхэд амархан

Таны хүүхдэд аялалаа эхлүүлэхэд хэдхэн секунд хангалттай. Хэрэглүүрийг нээж, хаахдаа түргэн хандалтын дэлгэцэн дээрх
Samsung Kids дүрс дээр товшин пин код юм уу биометрийн өгөгдлөө л оруулна.
Шинэ нууц үг тогтоох шаардлагагүй. Тохиргоог өөрчлөхийн тулд Samsung Kids товчийг удаан дарна.

Санаа амар бай

Samsung Kids-ийн тусламжтай хүүхдэдээ зөв цахим дадал төлөвшүүлэхэд туслаарай. Тоглох цагийн хязгаарыг тогтоож, тодорхой харилцагчид болон хэрэглүүрүүдэд хандах эрх олгох. Таны хүүхэд юу хийснийг харж, зохисгүй мэдээлэл үзсэн эсэхийг шалгахын тулд ашиглалтын тайланг үзэж байгаарай. Samsung Kids бол таны хүүхдэд сурч, тоглох аюулгүй орчин юм.

Багийнхантай танилцана уу

Хүүхэддээ шинэ найзуудын хамт өөрийн бүтээлч чадваруудыг гаргах боломж олгоорой. Хүүхдийн хэрэглээнд тохируулсан камер, интернэтийн холболтын тусламжтай таны хүүхэд загварлаг Крокро, тогооч болох хүсэлтэй Күүки, хөгжимд дуртай Лиза, шинийг санаачлагч Бобби&Лео нартай Samsung Kids-д харилцах болно.

"Контент" хэсгийн тусламжтайгаар хүүхдэдээ цоо шинэ ертөнцүүдийг таниулаарай

Төхөөрөмж дээрээ суулгасан төрөл бүрийн тоглоомын оролцогч болсноор хүүхэд тань маш олон шинэ зүйл мэдэж авна. Баруун тал руу гүйлгэж хүүхдийнхээ уран сэтгэмжийг нь сэрээ. Агуулгаар нь ангилсан төрөл бүрийн контентоор дамжуулж таны хүүхэд өөрийн түвшинд тохирсон шинэ даалгавруудыг гүйцэтгэж, барьж, бүтээж, дадал эзэмших ба шинжлэх ухааны олон чиглэлээр, түүний дотор математикийн мэдлэгтэй болно.

* Тухайн контент байх эсэх нь улс орон, төхөөрөмж, дагалдах хангамжаас шалтгаална.

Samsung Kids тохиргоо

 

Хэрэглүүр ба Үйлчилгээ

Таны Galaxy ухаалаг гар утас төрөл бүрийн програм, үйлчилгээний дүрсүүдийг харуулдаг. Ухаалаг утасны хоёр талд та Galaxy төхөөрөмж ашиглаж байгаа хүмүүсийг Galaxy програм, үйлчилгээтэй холбоотой дүр төрхийг харж болно. Таны Galaxy ухаалаг гар утас төрөл бүрийн програм, үйлчилгээний дүрсүүдийг харуулдаг. Ухаалаг утасны хоёр талд та Galaxy төхөөрөмж ашиглаж байгаа хүмүүсийг Galaxy програм, үйлчилгээтэй холбоотой дүр төрхийг харж болно.
  • * Samsung Kids-ийн функцуудын хүртээмж улс орон, төхөөрөмж, дагалдах үйлчилгээнээс хамаарна.
  • ** Түргэн хандалтын цонхноос Samsung Kids-ийг ажиллуулахад Android 9.0 ба үүнээс хойших загварууд шаардагдана.
  • *** Android 9.0-өөс өмнөх загваруудад төстэй горим «Kids Mode» хэрэглүүрд бий. Үүнийг Galaxy Store-оос татах ба шинэчилнэ.
  • **** Дэлгэцэн дээрх төхөөрөмж, зураг нь үзүүлэнгийн зориулалттай загвар.