65" The Frame LS03B

QE65LS03BAUXCE

  • Матт дэлгэц
  • Орчин үеийн Хүрээтэй ТВ-ийн загвар
  • «Уран зураг» горим

Сонгоно уу Өнгө

Өнгө :

Сонгоно уу Хэмжээ

  • Дэлгэцийн зүүн талд "Үндсэн" гэсэн бичигтэй тусгал бүхий урлагийн бүтээлийг харуулсан хүрээ харагдана. Дэлгэцийн баруун талд "Царцсан дэлгэц" гэсэн бичигтэй "The Frame" нь гялбаагүй ижил зурагтай. Зүүн доод талд гялбаагүй гэрчилгээтэй лого байна.
    Матт дэлгэц
  • Хүрээ нь жинхэнэ зургийн жааз шиг харагдахын тулд Slim Fit хананд бэхэлгээний тусламжтайгаар хананд өлгөгдсөн.
    Орчин үеийн Хүрээтэй ТВ-ийн загвар
  • The Frame-ийн тохируулж болох төрөл бүрийн хүрээг харуулсан байна.
    Тусгайлан өөрчилж болох Хүрээ
  • Төв хэсэгт Frame's Art Store хуудас харагдана. Түүний эргэн тойронд Урлагийн дэлгүүрээс олж болох олон урлагийн бүтээлүүд байдаг.
    Уран зургийн горим

The Frame
Хүссэн ТВ-ээ бүтээ

Онцлох 4 шинж

Матт дэлгэцийн дүрс

Матт дэлгэц

Дэлгэц дээрх ойлтыг биш, гарч ирэх зургийг харж нүдэ

Орчин үеийн хүрээний дизайны дүрс тэмдэг

Орчин үеийн Хүрээтэй ТВ-ийн загвар

Зургийн жааз шиг нарийн харагдах загвар

Тохиромжтой хүрээний дүрс тэмдэг

Тусгайлан Өөрчилж Болох Хүрээ

Өөрийн гэрийн үзэмжид нийцэх Хүрээг сонгох боломж

Урлагийн горимын дүрс тэмдэг

«Уран зураг» горим

The Frame ТВ-ийг унтраасан үед дэлгэц дээр уран зург

Дэлгэц дээрх ойлтыг биш, гарч ирэх зургийг харж нүдээ баясгая

Матт дэлгэц

Та дэлгэцэн дээр байгаа зүйлийг тодоор харж, урлагийн бүтцийг мэдрэх боломжтой. Урлаг шиг урлаг, зурагт шиг зурагт.

* Одоогийн бүтээгдэхүүн нь The Frame-ийн өмнөх загварт хамаарна.

Зургийн жааз мэт нарийн харагдах загвар

Орчин үеийн Хүрээтэй ТВ-ийн загвар

Гоёмсог, орчин үеийн энэ загвар таны гэрийн интерьер, чимэглэлтэй гайхалтай уусан зохицно.

Өөрийн гэрийн үзэмжид нийцэх Хүрээг сонгох боломж

Тусгайлан өөрчилж болох Хүрээ

The Frame ТВ-д зориулсан тусгайлан өөрчилж болох, соронзтой хүрээнүүдээс та орчинтойгоо төгс зохицох өнгөөс дуртайгаа сонгоорой.

* Захиалгат Хүрээ тусдаа худалдаалагдана.

The Frame ТВ-ийг унтраасан үед дэлгэц дээр уран зургууд гарч ирнэ

Уран зургийн горим

The Frame ТВ-гээ үзээгүй үедээ урлагийн бүтээл болгон хувиргаж болно. The Frame дээр гарах гоёмсог урлагийн бүтээлүүдийг үзэхэд нүд баясам.

Урлаг

Та зочныхоо өрөөнд алдартай урлагийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлээрэй

Art Store

Art Store буюу Урлагийн дэлгүүрт байх дэлхийд алдартай галлерейнуудын 1,600 гаруй урлагийн бүтээлээс та сонголтоо хийх боломжтой. Art Store танд хайртай сонгодог зургуудаас тань эхлээд орчин үеийн гайхалтай бүтээл, гэрэл зургуудаас хүртэл сонголт хийх боломжийг олгож байна.

* Art Store-ийн захиалга нь бүх зургаас сонголт хийх боломжтой. Уг үйлчилгээ нь төлбөртэй болно. * Art Store дээрх урлагийн бүтээлүүдийг урьдчилан мэдэгдэлгүй өөрчилж болно. * Art Store нь зарим улсад нэвтрээгүй байж болзошгүй.

Дурсамжтай мөчүүдээ жаазлаарай

Миний зураг функц

Та өөрийн эсвэл гэр бүлийнхээ хөргийг оруулж, дэлгэцээр харуулж болно. Та гар утаснаасаа эсвэл USB флаш драйв ашиглан зургуудаа The Frame-д оруулна.

* Гар утаснаасаа The Frame ТВ рүү зургуудаа оруулахад SmartThings хэрэглүүрийг татаж, суулгах шаардлагатай.

Таны бүтээл, таны хүссэнээр

Mat Canvas

Та гэрэл зураг эсвэл уран зургийн ард матт канвас нэмж, илүү бодит мэт харагдуулж болно. Матт дэвсгэрийн 5 төрөл, 16 өнгөөс та сонголтоо хийж төгс тохирохыг олоорой.

Таны ирж явааг мэдэрнэ

Хөдөлгөөн мэдрэгч

The Frame ТВ нь таныг өрөөнд орж ирэх үед мэдэрч, урлагийн бүтээлийг автоматаар дэлгэц дээр харуулна. Харин таныг өрөөнөөс гарахад унтарч, эрчим хүчийг хэмнэх горимд шилждэг.

* Хөдөлгөөн мэдрэгчийг тохиргоо цэс дээр асааж, идэвхжүүлнэ. * Хөдөлгөөн мэдрэгч функцын ажиллагаа аль улсад байгаагаас хамаарна.

Та урлагийн бүтээлийнхээ гэрэлтэлтийг хүссэнээрээ тохируулж болно

Гэрэл мэдрэгч

Гэрэл мэдрэгч нь орчны гэрлийг мэдэрч, дэлгэцийн гэрэлтэлт, өнгөний уусалтыг автоматаар тохируулж, өрөөн дэх гэрлийн нөхцөлөөс үл хамаарч урлагийн бүтээлийн жинхэнэ өнгийг хадгална.

Загвар

Ханын зураг мэт нимгэн

Өөгүй цэвэрхэн харагдуулах ханын тогтоогч

Энэ тогтоогч таны ТВ-ийг хананд бат бэх тогтоосноор аль ч өнцгөөс өөгүй тэгш харагдана. Түүнчлэн, ганц нарийхан кабель утас ТВ-ээс гарах учир орчин тойрон нь цэгцтэй, цэвэрхэн харагдах нь лавтай.

* ТВ болон хана хоорондын зай ханын хэлбэр, угсрах аргаас хамаарч өөр өөр байж болно. * Суурилуулахад One Connect Box буюу утсыг далдлах хайрцаг шаардлагатай. * The Frame ТВ-ийг авахад хананд тогтоогч, үл үзэгдэх нэг холбогч (5м) болон One Connect Box дагалдана. * One Connect Cable(15м) нь тусдаа худалдаалагддаг.

Таны гэрт тохирох өндөр

Өндрийг тохируулдаг суурь

The Frame ТВ-гээ өөрийн хүссэн өндөрт - Саундбар болон бусад төхөөрөмжид зай гарган тогтоох боломжтой.

* Саундбар тусдаа зарагдана. Загвараас хамаарч зургууд нь өөр өөр байж болно. * Өндрийг тохируулдаг суурь нь 32" -ийн The Frame ТВ-д тохирдоггүй. * Тохируулж болох өндрийн хэмжээ 25 мм. Техникийн үзүүлэлт дээр нарийвчилсан хэмжээсүүд бий. (Суурийг тооцсон хэмжээ, суурийг тооцоогүй хэмжээ).

Тусгай захиалгат тохир

Эргэдэг дэлгэцийн ид шидийг үзээрэй

Автоматаар эргэдэг хананд тогтоогч

Та автоматаар эргэдэг хананд тогтоогчийн тусламжтай ТВ-гээ хэвтээ эсвэл босоо байрлалд тохируулан дуртай контентоо хүссэнээрээ үзэх боломжтой.

* Хананд ямар нэг товойж гарсан хэсэг байгаа эсэхийг шалгаарай: Хананд товойсон хэсэг байх эсвэл тэгш бус гадаргатай байх нь тогтоогчийг эргэхэд саад учруулах эрсдэлтэй. * Кабелийг хананд далдлах боломжгүй: Хананд нууж тогтоосон кабель нь суурийг эргэхэд саад учруулж, хөдөлгөөнийг хязгаарлана. * The Frame ТВ-ийн хүрээнээс бусад нэмэлт тоноглол ашиглахгүй байх (Жишээ нь Вэб камер) * Уг зургийг зөвхөн үзүүлэнгийн зорилгоор оруулсан болно. * Автоматаар эргэдэг хананд тогтоогч тусдаа худалдаалагдана. * Автоматаар эргэдэг хананд тогтоогчийг 43~65" -ийн The Frame ТВ-д ашиглах боломжтой.

Хэвтээ юу, босоо юу? Сонголт таны гарт

Автоматаар эргэдэг суурь

Автоматаар эргэдэг суурь нь танд дэлгэцийг хэвтээ эсвэл босоо дурын чиглэлд эргүүлэх боломжийг олгоно. Ингэснээр та контентыг өөрийн хүссэнээр үзэх боломжтой.

* The Frame ТВ-ийн хүрээнээс өөр бусад тоноглол суурилуулж болохгүй. (Вэб камер г.м.) * Автоматаар эргэдэг суурийг 43~55" -ийн The Frame ТВ-д ашиглах боломжтой. * Автоматаар эргэдэг суурь нь тусдаа худалдаалагдана. * Автоматаар эргэдэг суурийг зөвхөн зөвшөөрөгдсөн загварын ТВ-д л ашиглана. Ямар ТВ-д ашиглах боломжтойг техник үзүүлэлтээс харна уу. * Уг зургийг зөвхөн үзүүлэнгийн зорилгоор оруулсан болно.

ТВ-ээ хүссэн газраа байршуулаарай

Студийн суурь

The Frame ТВ-ийг хананаасаа буулган, таны ТВ-ийг урлагийн бүтээл мэт харагдуулах гэрийнхээ аль нэг хэсэгт тусгай суурин дээр байршуулан тавьж болно.

* Студийн суурь нь тусдаа худалдаалагдана. * Уг суурийг 50~65 инчийн The Frame ТВ-д ашиглах боломжтой.

Зураг

Тэрбум өнгийн нэгдэл

Quantum Dot-той 100% өнгө

Quantum Dot технологи нь дүрсийг төгс дамжуулна. Өнгөний түвшинг 100% дээр тохируулсан үед, Quantum Dot өнгийг ямар ч хэмжээнд тохируулсан тод харуулна.

* Киноны горим дээр өнгөний түвшинг 100% эсэхийг хэмжсэн ба DCI-P3 өнгөний нягтаршлыг VDE-ээс гэрчилгээжүүлсэн.

Гайхалтай дуу, дүрсний нууц 4K процессор

Quantum Processor 4K

Энэхүү процессор нь дүрс, дуу болон бусад функцыг хиймэл оюун ухааны тусламжтай тохируулж, танд гайхалтай шинэ мэдрэмжийг өгнө.

* Контентын төрөл, форматаас хамаараад өгөх мэдрэмж өөр байж болно. Зөөврийн компьютерт холбох, Game горимд шилжүүлэх боломжгүй.

Таны хараанд онцгойлон тохируулсан дүрс

Нүд амраах горим

The Frame ТВ-ийн EyeComfort буюу Нүд амраах горим нь нар мандах болон жаргах үед дэлгэцийн гэрэлтэлтийг автоматаар тохируулж, таны нүдийг хамгаална.

Smart

Контент хайх хялбар боллоо

Smart Hub

Samsung-ийн шинэ функц Smart Hub таны хайсан контентыг хялбар олж, илэрцийг дэлгэцийн дээд талд, төв хэсэгт гаргах учир таны эрэл хайгуулд зарцуулах цагийг хэмнэнэ.

* Бүсээс хамаарч санал болгох контентын сонголтууд өөр байж болно. Уг функцыг ашиглахын өмнө та Smart Hub-ийн Үйлчилгээний нөхцөл, Нууцлал хадгалах бодлоготой танилцана уу.

Гар утас дээрээ ТВ-ийн дэлгэцийг харуулаарай

Mobile Mirroring

SmartThings функц ашиглан эсвэл Apple-ийн төхөөрөмжөөс AirPlay ашиглан гар утсаа ТВ-тэйгээ холбож, контентоо илүү том дэлгэц дээр тухлан үзээрэй.

* ТВ, гар утас хоёулаа асаалттай үед энэ үйлчилгээг ашиглах боломжтой. * SmartThings хэрэглүүрийг татаж, суулгах шаардлагатай. * Apple болон AirPlay нь Apple Inc-ийн АНУ болон бусад улсад бүртгэлтэй барааны тэмдэг болно. AirPlay функц нь iOS 12.3 буюу түүнээс хойших үеийн үйлдлийн системтэй төхөөрөмж эсвэл macOS 10.14.5 эсвэл түүнээс хойших үеийн системтэй компьютер дээр ажиллана. * Apple AirPlay нь загвар эсвэл газарзүйн байршлаас хамаарч зарим тохиолдолд ажиллахгүй байж болзошгүй.

Том дэлгэц дээрх төхөөрөмжүүдийн олон дэлгэц

Multi View

Та ТВ болон утасныхаа дэлгэцийг нэгэн зэрэг нэг дэлгэц дээр харах боломжтой. Үзэх контентоо хоёр төхөөрөмж дээр зэрэг нэмээд, дэлгэцүүдийг зэрэг хараарай.

* Ухаалаг утасны Android OS болон iOS үйлдлийн системийг дэмжиж ажиллана.

Дуу

Үйл явдлын өрнөлийг алдалгүй дуугарах дуу

Обьектын хөдөлгөөнийг алдалгүй даган дуугарах дууны систем (Dolby Atmos®)

Хөдөлгөөн бүрийн хэмнэлийг алдалгүй дуугарах дууны систем танд үзвэрийг илүү ойр мэдрүүлнэ. Дууг дээш цацдаг спикерүүдийн тусламжтайгаар яг орчинд нь байгаа мэт мэдрэмж өгөх дуугаралтыг мэдрээрэй.

* Уг функц нь зөвхөн 85/75/65/55" -ийн The Frame ТВ дээр ажиллана. * 50/43/32" -ийн The Frame ТВ: OTS Lite.

ТВ, дуу өсгөгч хоёрын төгс зохицол

Q-Symphony

Төгс зохицон ажиллах төхөөрөмжийн дуугаралтыг таалан сонсоорой. Дуу өсгөгч болон ТВ-ийн спикерүүд танд ТВ-ийн спикерийг унтраах боломж өгөлгүй зохицон ажиллаж, орчинд нь байгаа мэт дуугаралтыг мэдрүүлнэ.

* Уг функц нь зөвхөн 85/75/65/55 инчийн The Frame ТВ дээр ажиллана. * 50/43/32" -ийн The Frame ТВ: Q-Symphony Lite * Дуу өсгөгч тусдаа худалдаалагдана. Дуу өсгөгчийн загвараас шалтгаалж дүрс өөр харагдаж болно. * Q-Symphony нь зөвхөн түүнтэй зохицох дуу өсгөгч дээр ажиллана. Q-Symphony-тэй зохицон ажиллах дуу өсгөгчийн техникийн үзүүлэлтийг шалгаж үзээрэй.

Үзүүлэлт

  • Бүтээгдэхүүн QLED
  • Нягтрал 4K (3,840 x 2,160)
  • Сэргээх хурд 100 Гц

Сүүлд үзсэн

Функциональ байдал болон техникийн үзүүлэлтүүдийг мэдэгдэлгүйгээр өөрчлөх боломжтой.

Samsung Smart TV-ийн зарим функцууд хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах зөвшөөрөлгүйгээр боломжгүй байж болно.