Амьдрал Galaxy-тай
хамт нээгддэг
Баригдмал байдлаас залхаж байна уу? Дэлхий ертөнц хязгааргүй тул энэ нь таныг хааш нь хөтлөхийг хэлж мэдэхгүй. Тиймээс Galaxy нь хязгаарыг давж, боломжуудаа нээхэд тань туслах хамгийн сүүлийн үеийн инновацийг мэдрүүлнэ.
Нээлттэй ертөнц. Маргааш илүү сайхан болно.
Өнөөдөр бид шийдвэр гаргахдаа үргэлж маргаашийн тухай бодож байдаг. Бүгдэд зориулсан илүү хүртээмжтэй, тогтвортой ертөнцийн төлөөх бидний эрэл хайгуулд нэгдээрэй.
Илүү олон төхөөрөмжтэй холбогдоорой
Galaxy экосистемийн төхөөрөмжүүд танд дуртай зүйлээ урьд урьдынхаас илүү сайн хийхэд туслахын тулд нэгдэж байна. Илүү ухаалаг суралц. Бүтээмжээ нэмэгдүүлээрэй. Бүтээлч төслүүдээ идэвхжүүлээрэй.
Фитнесс сонирхогчдод зориулав
Galaxy Watch болон Galaxy Buds чихэвчээ
холбож, фитнесс хяналт болон дасгалынхаа
жагсаалтыг бугуйнаасаа тоглуулаарай.
Хамгийн сүүлийн үеийн Galaxy төхөөрөмжүүдээр илүү олон боломжуудыг нээгээрэй
Илүү ухаалаг, илүү хялбар амьдралын туршлагыг мэдрэхийн тулд хамгийн сүүлийн үеийн Galaxy төхөөрөмжүүдэд холбогдоорой.3,4
Хамтдаа саадгүй ажиллах төхөөрөмжүүд4
One UI. Илүү их зүйл бүтээх боломжийг олгоно
Galaxy-аар интерфэйсийг өөрийн хэв маягт тохируулан өөрчлөх боломжтой. One UI-ыг ашиглан нүүр дэлгэц, сэдэв, фон зураг, виджет болон бусад зүйлээ бүтээлчээр өөрчлөөрэй.5
Таны нууцлал хамгаалагдсан
AI-ын эринд Galaxy нь хувийн нууцлалыг алдагдуулалгүй тохирсон утсыг санал болгодог. Samsung-ийн нууцлалын технологиуд нь мэдээллийг хамгаалж, ашиглалтаа бүрэн хянах боломжийг олгоно.
Knox Vault
Knox Vault нь ПИН код, нууц үг болон бусад хувийн мэдээллийг тусгаарладаг хоёр давхар аюулгүй тул хакерууд халдах боломжгүй.
Таны мэдээлэл таны гарт
Аюулгүй байдал ба нууцлал хэсэгт таны мэдээлэлд хандахыг оролдож буй апп-уудыг нэг дороос харан, тохиргоогоо тохируулна уу. Мөн Advanced Intelligence-ийн тусламжтайгаар та хиймэл оюун ухааны үйлчилгээний өгөгдлийг зөвхөн онлайнаар төдийгүй Galaxy төхөөрөмж дээрээ боловсруулах боломжтой.
Galaxy, танай гэр бүлд зориулав
Танай гэр бүл, таны дүрэм. Таны гэр бүлд зориулан бүтээсэн Samsung-ийн бүтээгдэхүүн, хэрэгслүүдийг ашиглан технологийг өөрийнхөөрөө ашиглаарай.
Galaxy-г хамтдаа
судлаарай
Зураг хуваалцах, эрүүл зуршлыг дэмжих, цахимаар холбогдохыг хялбар бөгөөд илүү хөгжилтэй болгохын тулд гэр бүлийнхээ бүртгэлийг холбоорой.
Сэтгэлийн амар амгалан
Хүүхдүүдээ санаа зоволгүйгээр судалж, суралцах боломжийг олгоорой. Тэд эрх чөлөөг мэдэрч харин та сэтгэлийн амар амгаланг эдэлнэ.
Бүтээлч байдлыг нь хөгжүүлэх
Хүүхдүүдийнхээ төсөөллийг нь чөлөөтэй хөгжүүлж, өөрийгөө илэрхийлэх сонирхолтой аргуудад суралцуулаарай. One UI нь хүүхдэд дараагийн бүтээлээ туурвихад нь тусална.
*Зургийг дүрслэх зорилгоор загварчилсан.
Galaxy-г туршихад бэлэн үү?
Galaxy-г Андройд бус утсан дээрээ туршаарай
Утсаа солилгүйгээр Galaxy-ын хэрэглээг туршаарай. Энэхүү One UI симуляци нь шинэ функцүүдийг турших, нөгөө талаас нь олж харахад тусална.
QR кодыг уншуулах эсвэл trygalaxy.com-оос татаж аваарай
Тухтай апп болон
үйлчилгээнүүдийг туршаарай
Galaxy-тай нэгдсэнээр техникийн дэмжлэг туслалцаа, эрүүл мэнд болон бусад зүйлд туслах олон тооны хэрэгтэй апп-уудад хандах боломжтой.
Өөрийн бүтээсэн зүйлээ #withGalaxy гэдгээр хуваалцаарай
#withGalaxy гэсэн шошготой Galaxy хэрэглэгчдийн зураг болон видео бичлэгийг үзээрэй
- Бүх үзүүлэлт болон функцүүд нь бүх Galaxy төхөөрөмж дээр байдаггүй. Тодорхой бүтээгдэхүүний дэлгэрэнгүй үзүүлэлт болон функцийн мэдээллийг Galaxy бүтээгдэхүүн мэдээллийн хуудаснаас аваарай.
- *Samsung AI-ийн зарим функцийг ашиглахын тулд Samsung бүртгэлээр нэвтэрнэ.
- *Samsung нь AI функцийн гаргасан үр дүнгийн үнэн зөв, бүрэн бүтэн, найдвартай байдалд ямар нэг амлалт, нотолгоо, баталгаа өгөхгүй.
- *Samsung-ийн Galaxy AI-ын үндсэн функцүүд нь үнэ төлбөргүй. Дараагийн хувилбаруудад төлбөртэй сайжруулсан функцүүд эсвэл шинэ үйлчилгээнүүд багтаж болно. Гуравдагч этгээдийн хангадаг AI функцүүдэд өөр нөхцөл зүйлийг мөрдлөгө болгоно. Galaxy AI үндсэн функцүүд нь Samsung-ын Үйлчилгээний Нөхцөл ба Зүйл хэсгийн "Дэвшилтэт оюун ухаан" хэсэгт жагсаасан үйлчилгээнүүд байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Үйлчилгээний Нөхцөл ба Зүйл хэсгээс үзнэ үү | Samsung Монгол
- 1. Galaxy S23 Ultra-ын 12 дотоод болон гадаад эд ангид (Galaxy S23+ болон S23: 11 дотоод болон гадаад эд анги) дахин боловсруулсан материалыг ашигладаг ба Galaxy S22 Ultra-гийн зургаан дотоод эд ангид мөн ашигладаг.
- 2. Хүртээмжийн функцүүдэд TalkBack, өндөр ялгаралтай сэдэв/фонт/гар, өнгөний урвуулалт, дуут хандалт, томруулалт/томруулагч, хүртээмжийн товчлолууд, мэдэгдэл болон аудио тайлбар багтана.
- 3. Батарей ашиглалтын хугацаа нь сүлжээний орчин, ашигласан функц, программ, дуудлага болон мессежний давтамж, цэнэглэсэн тоо болон бусад олон хүчин зүйлээс хамаарч өөр өөр байдаг. UX Connect Research--аар цуглуулсан хэрэглээний дундаж профайлаар тооцоолсон. UX Connect судалгаагаар 2023.11.25-2023.12.15 хооронд Их Британид SM-S921, SM-S926, SM-S928-ийн урьдчилан гаргасан хувилбаруудыг LTE болон 5G Sub6 сүлжээг ашиглан анхдагч тохиргоотойгоор бие даасан үнэлгээ дүгнэлт өгсөн. 5G mmWave сүлжээгээр туршаагүй.
- 4. 5G-ийн хурд нь харилцан адилгүй бөгөөд оновчтой сүлжээ, холболт шаарддаг (хүчин зүйлд давтамж, зурвасын өргөн, ачаалал орно); байгаа эсэхийг оператор компаниас лавлана уу.
- 5. IP68 дэмжлэг нь Galaxy-төхөөрөмжөөс хамаарч өөр өөр байж болно. IP68 нь 1.5 метр гүнтэй цэнгэг усанд 30 минут хүртэл живэх эсэх лабораторийн нөхцөлд туршсан. Далайн эрэг, усан санд ашиглахыг зөвлөдөггүй.
- 6. Personal Data Engine нь Personal Data Intelligence цэс асаалттай байх үед ажилладаг. Personal Data Intelligence цэс унтармагц анализ хийгдсэн өгөгдөл устгагдана. Personal Data Engine нь Араб, (Хялбаршуулсан) Хятад, Голланд, Англи, Франц, Герман, Хинди, Индонез, Итали, Япон, Солонгос, Польш, Португал, Румын, Орос, Испани, Швед, Тайланд, Турк, Вьетнам зэрэг зарим хэл болон тодорхой нутгийн аялга/акцентыг таньдаг. Personal Data Engine нь одоогоор Samsung-ийн төрөлх апп-уудад анализ хийдэг.
- Энд оруулсан бүх техникийн үзүүлэлтүүд болон тодорхойлолтууд нь тухайн бүтээгдэхүүний бодит үзүүлэлт, тодорхойлолтоос өөр байж болно. Samsungнь энэхүү бичиг баримт болон энд дурьдсан бүтээгдэхүүнд хэдийд ч өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд Samsung нь тухайн өөрчлөлтийн талаар мэдэгдэл хүргүүлэх үүрэг хүлээхгүй. Бүтээгдэхүүний давуу тал, дизайн, үнэ, бүрэлдэхүүн хэсэг, гүйцэтгэл, хүртээмжтэй байдал, хүчин чадал гэх мэт энэхүү баримт бичигт заасан бүх функц, онцлог, техникийн үзүүлэлт, GUI болон бусад бүтээгдэхүүний мэдээллийг мэдэгдэлгүйгээр өөрчлөж болно. Дэлгэц дээрх контентууд нь загварчилсан зургууд ба зөвхөн тайлбарлах зорилготой.