One UI 6-д шинээр юу нэмэгдсэнийг харцгаая

One UI 6-д ямар шинэ зүйл байгааг олж мэдээрэй.

Galaxy AI

Дэлгэцэн дээр байгаа юуг ч түргэн шуурхай хайn [6.1]

 

Google-ээр дугуйлаад хайх үйлчилгээ нь дэлгэцэн дээр буй юуны ч талаар мэдээллийг апп солихгүйгээр олох боломжийг өгдөг. Home товчлуур дээрээ удаан дараад юуг ч хамаагүй дугуйлахад Google илэрцүүд гарч ирнэ. 1, 2, 3, 4

Бодит цаг хугацаанд утасны дуудлагыг орчуулна [6.1]

 

Өөр хэлээр ярьдаг хүн рүү залгах хэрэгтэй байна уу? Асуудалгүй ээ! Live Translate нь дуудлага хийж байх үед шууд орчуулга хийнэ. Нөгөө хүн нь таны хэлсэн зүйлийг өөрийн хэл дээр харин та тэдний хариултыг өөрийнхөө хэл дээр сонсох боломжтой. Орчуулгууд дэлгэцэн дээр мөн харагдана. 5, 6, 7, 8, 9

Бодит яриаг орчуулах [6.1]

 

Шинэ орчуулагч функц нь танд өөр хэлээр ярьдаг хүнтэй ярилцах шаардлага гарсан үед хэзээ ч хамаагүй шууд орчуулах боломжийг олгоно. Та quick panel хэсгээс орчуулагч руу хялбархан нэвтрэх боломжтой. Харилцагчид хоёулаа орчуулгыг дэлгэц дээр уншиж болохоос гадна сонсох боломжтой юм.5, 6, 8, 9

Зураг, тэмдэг, баримт бичиг болон бусад зүйл дэх текстийг орчуулаарай [6.1]

 

Ямар ч текстийг хаанаас ч олсон орчуулах боломж. Орчуулахыг хүссэн текст рүүгээ камераа чиглүүлээд T товчийг товшоод өөр сонголтуудыг харна. Мөн та өөрийн Галерей дахь зурган дээр гарч буй текстийг ч орчуулах боломжтой.5, 6, 8, 9

Вэб хуудсын гол санааг гаргах, орчуулах [6.1]

 

Samsung Internet дэх Browsing assist-ийн тусламжтайгаар шаардлагатай мэдээллээ веб хуудаснуудаас товч бөгөөд түргэн шуурхай аваарай. Та урт, удаан унших зүйлийг зөвхөн гол санааг нь илэрхийлсэн болгож багасгаж болно. Мөн веб хуудсыг өөрийн хэл рүү орчуулах ч боломжтой. 5, 6, 8, 9

Илүү ухаалгаар тэмдэглэ [6.1]

 

Note Assist нь танд Samsung Notes дээр урьд өмнө байгаагүй боломжийг олгож байна. Та тэмдэглэлүүдээ автоматаар форматлах, нэгтгэн дүгнэх, засах, орчуулах, хавтас үүсгэх боломжтой боллоо.5, 6, 8, 9, 10

Дуут бичлэгийг автоматаар хөрвүүлээрэй [6.1]

 

Transcript Assist-ийн тусламжтайгаар хурал, лекц, дуут бичлэг болон бусад төрлийн бичлэгийг текст болгон хөрвүүлэх боломжтой боллоо. Та дуут бичлэгүүдээ орчуулж өөр хэл дээр ч хураангуйлах боломжтой.5, 6, 8, 9, 11, 12, 13

Samsung Keyboard ашиглан илүү ихийг бүтээгээрэй [6.1]

 

Writing Assit-ийн тусламжтайгаар бичвэрийнхээ өнгө аясыг мэргэжлийн, энгийн, эсвэл олон нийтийн сүлжээнд тавихад бэлэн болгож өөрчлөх боломжтой. Мөн та сонгосон чат болон мессежний программуудаас орчуулга болон зөв бичгийн дүрэм, зөвлөмжүүд авах боломжтой.5, 6, 8, 9, 10, 14

Зургуудаа дахин төсөөл [6.1]

 

Generative Edit нь илүү олон аргаар зургаа засварлах боломжийг өгч байна. Та зурган дээрх хүмүүс болон объектуудыг зөөх, устгах, хэмжээг нь өөрчилж дутуу хэсгүүдийг нөхөхийн тулд шинэ дэвсгэр үүсгэх боломжтой юм.5, 8, 9, 15

Өвөрмөц арын зураг үүсгээрэй [6.1]

 

AI ашиглан үндсэн дэлгэц болон бусад дэлгэцдээ зориулж өвөрмөц зургийг бий болгоорой. Хэдхэн түлхүүр үг сонгоод, үлдсэнийг нь хиймэл оюун ухаанд даатга.5, 8, 9

Нарийвчилсан тохиргооs [6.1]

 

Та ямар хиймэл оюун ухааны функц ашиглах болон тэдгээр нь таны өгөгдлийг хэрхэн боловсруулж байгааг бүрэн хянах боломжтой. Ганцхан товшилтоор л таны өгөгдлийн онлайн боловсруулалтыг бүрэн хаах боломжтой.5, 9

Lock screen

Таны дэлгэцэд зориулсан илүү их виджетүүд [6.1]

 

Нэмэлт виджетүүд болох Цаг Агаар, Samsung Health, Батарей, Сануулагч, Хуанли, Цаг зэрэг нь таны түгжээтэй дэлгэц болон байнга асаалттай байх дэлгэцэн дээр нэмэгдлээ. Та утсаа нээхгүйгээр хэрэгтэй мэдээлээ авах боломжтой боллоо. 

Цагийн байрлалыг өөрчлөх

 

Lock screen дээр цагийг өөрийн дурын байрлал руу шилжүүлэх боломжтой болсон. 

Үндсэн дэлгэц

Хялбаршуулсан дүрс тэмдэг

 

Апп-ын дүрсний тэмдгийг илүү цэвэрхэн, энгийн харагдуулахын тулд нэг мөрөнд хязгаарласан. Илүү богино, скан хийхэд илүү хялбар болгохын тулд "Galaxy" болон "Samsung" гэсэн үгнүүдийг зарим апп-уудын нэрээс хассан.

2 хуруугаараа чирч аваачна

 

Үндсэн дэлгэц дээрх апп-ын дүрс болон виджетүүдийг нэг хуруугаараа чирч, нөгөө хуруугаараа дэлгэцийн аль хэсэгт байрлуулах тэр хэсэгт аваачна.

Дэлгэцийн зураг

Шинэ засварлах функцүүд [6.1]

 

Та өөрийн хүссэнээр дэлгэцийн зургаа чимэглээрэй. Дэлгэцийн зургаа сонгохдоо хүрээ болон эффектүүдийг ашиглах боломжтой боллоо. Хэрэв таны зураг дээр хүн эсвэл амьтан байгаа бол тэдгээрийг илүү ялгаруулж харагдуулахын тулд гүнийн эффектийг ашиглаж болно.

Quick panel буюу шуурхай хянах самбар

Шинэ товчлуурын бүтэц

 

Шуурхай самбар нь түгээмэл ашиглагддаг функцүүд руу хялбараар хандалт хийх шинэ бүтэцтэй болсон. Дэлгэцийн дээд талд Wi-Fi болон Bluetooth нь өөрийн гэсэн тусгай товчлууруудтай болсон ба Dark mode болон Eye Comfort Shield гэх мэт дэлгэцийн функцүүдийг доод хэсэг рүү шилжүүлсэн. Бусад quick settings буюу хурдан тохиргооны товчлуурууд нь дунд талын тохируулах боломжтой хэсэгт харагдана.

Цогц шуурхай самбар руу шууд хандах

 

Дэлгэцийн дээд хэсгээс доош хуруугаараа татах үед мэдэгдэл бүхий шуурхай хянах самбар гарч ирнэ. Дахин доош татахад мэдэгдэл харагдахгүй болох ба шуурхай самбарыг дэлгэрэнгүй харуулдаг. Хэрэв та Quick settings instant access-ийг асаавал дэлгэцийн баруун дээд талаас нэг удаа доош татсанаар дэлгэрэнгүй шуурхай самбарыг харах боломжтой. Зүүн талаас доош татах үед мэдэгдлүүд гарч ирнэ.

Дэлгэцийн гэрэлтүүлгийн удирдлага руу шууд хандах

 

Дэлгэцийн гэрэлтүүлгийг хурдан, хялбар байдлаар тохируулахын тулд дэлгэцийн дээд хэсгээс доош татах ба compact quick panel-д дэлгэцийн гэрэлтүүлгийн удирдлагын хэсэг гарч ирнэ.

Аlbum art-ийг сайжруулсан

 

Хөгжим болон видеог тоглуулж буй апп нь album art-тай бол хөгжим эсвэл видеог тоглуулж байх үед album art нь notification panel буюу мэдэгдлийн хэсэгт медиа тоглуулагчийг бүхэлд нь хариуцна..

Сайжруулсан бүтцийн мэдэгдэл

 

Мэдэгдэл тус бүр нь тусдаа карт хэлбэрээр харагдах ба мэдэгдлийг дангаар нь танихад хялбар байна.

Илүү тод харагдах мэдэгдэл

 

Home болон Apps-ын дэлгэц дээр апп тус бүрд зориулсан ижил өнгийн мэдэгдлийн дүрсүүдийг ашиглаж болно. Тохиргоо цэс рүү орон асаах боломжтой.

Мэдэгдлийг хугацаагаар нь эрэмбэлэх

 

Мэдэгдлийг түгээмэл хэрэглэгддэгээр нь бус цаг хугацаагаар нь эрэмбэлэх байдлаар мэдэгдлийн тохиргоог өөрчлөх боломжтой болсон ба хамгийн сүүлд ирсэн мэдэгдэл нь хамгийн дээд талд байна. .

Multitasking буюу олон үйлдэл хийх

Keyboard-оос дэлгэц хуваасан байдал руу шилжих [6.1]

 

Ямар нэгэн апп-ийг дэлгэцийнхээ нэг талд байрлуул. Хэрэв та биет keyboard ашиглаж байгаа бол Cmd + Ctrl + Зүүн эсвэл Баруун сум товчийг дарна.16,17

Бүх жижгэрүүлсэн программуудыг нэг дор нээх боломжтой [6.1]

 

Нэгээс олон цонхыг жижгэрүүлсэн тохиолдолд шинэ товчлуурын тусламжтайгаар бусад бүх жижгэрүүлсэн апп-уудыг нээх боломжтой. 

Pop-up цонхыг нээлттэй байлгах

 

Сүүлд ашиглаж байсан дэлгэц рүү буцахын тулд pop-up цонхнуудыг багасгах хэрэггүй болсон. Сүүлд ашиглаж байсан дэлгэцнээс гарах үед pop-up цонх нээлттэй хэвээр байх ба улмаар хийж байсан зүйлээ үргэлжлүүлэх боломжтой болсон.

Камер

Энгийн, ойлгомжтой дизайн

 

Камерын апп-ын бүх зохион байгуулалтыг хялбаршуулсан. Урьдчилан харах дэлгэц дээрх Quick settings буюу хурдан тохиргооны товчлууруудыг илүү энгийн бөгөөд ойлгомжтой болгох үүднээс дахин тохируулсан.

Камерын виджетийн тохиргоо

 

Үндсэн дэлгэцэнд тусгай камерын виджет нэмэх боломжтой. Виджет тус бүрийг тусгай зураг авалтын горимд эхлүүлэхээр тохируулж, дурын цомогт зургаа хадгалах боломжтой.

Дижитал тэмдэг оруулах нэмэлт сонголтууд

 

Дижитал тэмдгийг зургийн дээд эсвэл доод хэсэгт оруулах эсэхээ сонгох боломжтой.

Дэлгэцийн нягтралын тохиргоонд хурдан нэвтрэх

 

Нарийвчлалын товчлуур нь дэлгэцийн дээд хэсэгт байрлах хурдан тохиргооны Photo and Pro горимоор ашиглах боломжийг олгодог тул авсан зургийнхаа нягтралыг хурдан өөрчлөх боломжтой.

Видеоны хэмжээний сонголтыг сайжруулсан

 

Видеоны хэмжээг сонгох товчлуур дээр дарахад pop-up цонх гарч ирэх ба бүх сонголтыг харах, зөвийг нь сонгоход хялбар болгосон.

Зургийн түвшинг хадгалъя

 

Камерын тохиргоонд grid lines буюу торлог шугамыг асаахад Panorama-аас бусад бүх горимд арын камерыг ашиглах үед түвшний шугам дэлгэцийн гол хэсэгт гарч ирнэ. Зураг газартай ижил түвшинд байгаа эсэхийг харуулахын тулд шугам хөдөлнө.

Чанарын сайжруулалт

 

Авсан зургийнхаа чанарыг 3 түвшнээр сонгон сайжруулах боломжтой. Хамгийн өндөр чанартай зураг авахын тулд "хамгийн өндөр" хэмжээг сонгох. Хурдан зураг авахын тулд "Хамгийн бага"-г сонгох. Мөн хурд, чанарыг тэнцвэртэй байлгахын тулд "дунд зэрэг"-ийг сонгох .

Видео хийхэд зориулсан шинэ Авто FPS сонголтууд

 

Автомат FPS нь гэрэл багатай нөхцөлд видеог илүү тод бичихэд тусална. Автомат FPS нь одоо 3 сонголттой болсон. Камерыг унтраан, зөвхөн 30 fps видео хийх, эсвэл 30 fps болон 60 fps видео хийхэд ашиглах боломжтой.18

Эффектүүдийг илүү хялбараар ашиглах

 

Фильтер болон нүүрний эффектүүдийг зөвхөн нэг гараараа нарийн тохиргоо хийн ашиглахад хялбар болсон.

Камер солихын тулд swipe up/down-ыг унтраах

 

Урд болон арын камер хооронд шилжихийн тулд дээш эсвэл доош татах сонголттой болсон. Хэрэв санамсаргүйгээр дарахаас сэргийлэхийн тулд үүнийг Тохиргоо хэсэгт унтрааж болно.

Бичиг баримт хялбархан сканердах

 

Бичиг баримт сканердах функцийг Scene optimizer-оос салгасан тул та Scene optimizer унтраалттай байсан ч сканердах боломжтой. Шинэ Автомат скан нь тухайн бичиг баримтын зургийг авахад автоматаар скан хийнэ. Сканердсаны дараа зураг засварлах дэлгэц рүү шилжих ба дурын байрлалд эргүүлэн оруулах боломжтой.

Галерей

Илүү хялбараар зургаа сайжруул [6.1]

 

Зургаа үзэж байхдаа сайжруулахыг хүсвэл дэлгэцийн доороос дээш татах эсвэл i товчийг дараарай, ингэснээр зураг, бичлэгээ сайжруулах тусгай хиймэл оюун ухааны зөвлөмжийг авах боломжтой. Та зарим хэсгийг гялалзуулах, туяа нэмэх, өнгө нэмэх гэх мэт сонголтуудыг харах болно.

2 хуруугаараа чирч аваачих

 

Нэг хуруугаараа зураг, видео дээр дарж, дараа нь нөгөө хуруугаараа хуулахыг хүссэн альбом руугаа аваачна.

Нэг зургаас нөгөө руу хуулбарлах[6.1]

 

Зурагтаа байхгүй байгаа тэр зүйлийг нэмээрэй. Ямар нэг зургаас объект сонгож аваад нөгөө зураг руугаа ороод More хэсэгт байх "Paste from clipboard"-г сонгож объектоо нэмнэ.

Тастсан зургийг стикер болгон хадгалах 

 

Зургаас ямар нэг зүйлийг тастсаны дараа хожим зураг эсвэл видео засварлахдаа ашиглах зорилгоор стикер болгон хялбархан хадгалах боломжтой.

Хүссэн стикерээ бүтээгээрэй  [6.1]

 

Хүссэн стикерээ бүтээх нь хэзээ ч амархан байгаагүй. Ямар нэг зургийг хайчлан сонгож авсны дараа та үүнийг шууд стикер болгож, хүрээ, хайчилбар дээр хуучинсаг, хүүхэлдэйн киноны зэрэг хэв маяг оруулах боломжтой.

Илүү нарийвчлалтай зураг хайчлалт [6.1]

 

Хайчилж авахыг хүссэн хэсгээ л аваарай. Та зургийг хайчлахдаа сонгосон хэсгийг хадгалахаасаа өмнө засварлах боломжтой боллоо.

Галерей хайлтыг сайжруулсан [6.1]

 

Хайлтын дэлгэцийг ашиглахад илүү хялбар болж шинэчлэгдлээ. Хайлтууд хүмүүс, газар, цомог, түүх гэх мэтээр нь ангилагддаг боллоо.

Стори харагдах байдлыг сайжруулсан [6.1]

 

Стори үзэж байхдаа дэлгэцийн доороос дээш татахад thumbnail view буюу ашигласан зураг гарч ирнэ. Ашигласан зураг харах горимд сторидоо эсвэл сторигоосоо зураг, видео нэмэх эсвэл хасах боломжтой.

Зураг засварлагч

Сайжруулсан бүтэц

 

Шинэ Tools цэсээс өөрт хэрэгтэй зураг засварлах функцийг хялбархан олж болно. Transform цэсэд Straighten болон Perspective сонголтуудыг оруулсан.

Хадгалсны дараа нэмсэн зүйлсийг тохируулах

 

Хадгалсныхаа дараа зураг дээрээ нэмсэн нэмэлт зураг, стикер болон текстийг засварлах боломжтой.

Буцаах, дахин хийх

 

Алдаа гаргахаас бүү ай. Өөрчилсөн зүйлс, фильтер, өнгө аясыг хялбархан буцаах эсвэл дахин засварлах боломжтой.

Хэвшмэл стикер дээр зурах

 

Хэвшмэл стикер бүтээхдээ илүү өөриймсөг, өвөрмөц болгох зургийн хэрэгслүүдийг ашиглах боломжтой болсон.

Тексттэй шинэ дэвсгэр фон болон хэв маяг

 

Зурганд текст нэмэхдээ илүү төгс харагдуулахын тулд хэд хэдэн шинэ дэвсгэр фон болон хэв маягаас сонгох боломжтой.

Studio (Видео засварлагч)

Илүү хүчирхэг видео засварлалт

 

Studio нь төсөлд суурилсан шинэ видео засварлах хэрэгсэл ба илүү цогц, хүчирхэг шийдлээр хангана. Та "Галерей" апп дахь Drawer цэсээс Studio руу нэвтрэх эсвэл илүү хурдан нэвтрэхийн тулд үндсэн дэлгэц дээр нэмэх боломжтой.

Timeline -ны бүтэц

 

Studio нь ажиллаж буй төслийг тань бүхэлд нь олон төрлийн видео клип бүхий timeline хэлбэрээр харуулна. Олон давхаргат бүтэц нь клип, стикер, хадмал болон бусад зүйлсийг нэмж, тэдгээрийн байрлал болон уртыг хялбархан тохируулах боломж олгоно.

Тоглуулах хурдыг өөрчлөх [6.1]

 

Галерей доторх илүү олон видео тоглуулах хурдыг өөрчлөх боломжтой боллоо. Та видеоны сонгосон хэсэгт эсвэл бүхэлд нь илүү хурдан эсвэл удаан тоглуулах боломжтой.19

Төслүүдээ хадгалах юм уу засварлах

 

Мөн дуусаагүй кино төслүүдээ хадгалж дараа үргэлжлүүлэн засварлах боломжтой.

Олон төхөөрөмж дээр видео засварлах [6.1]

 

Та одоо гар утас, таблет эсвэл компьютер дээрээ видео засвараа үргэлжлүүлэх боломжтой боллоо. Studio төслүүдээ бусад Samsung Galaxy төхөөрөмж дээр нээх боломжтой файл руу экспортлоорой.20

Видео тоглуулагч

Сайжруулсан бүтэц

 

Видео тоглуулагч нь урьд өмнөхөөсөө илүү хялбар болсон. Ижил үүрэгтэй товчлууруудыг хамтад нь нэгтгэж , "Тоглуулах" товчийг дэлгэцийн төв хэсэг рүү шилжүүлсэн.

Буцаж гүйлгэх хурдны удирдлагыг сайжруулсан

 

0.25x болон 2.0x хооронд хэд хэдэн видео буцааж гүйлгэх хурдыг сонгоно. Одоо тусгай товчлууруудаар хурдны удирдлага руу нэвтрэхэд хялбар болсон.

Quick Share

Илүү олон төхөөрөмжтэй хуваалцах боломж [6.1]

 

Quick Share нь Google-ийн Nearby Share-тэй нэгдсэн. Та одоо интернэт холболтгүй байсан ч Samsung Galaxy төхөөрөмжүүдээс гадна бусад Android төхөөрөмжтэй хуваалцах боломжтой боллоо.21,22

Samsung Find

Төхөөрөмжүүдийнхээ байршлыг тогтоогоорой [6.1]

 

Шинэ Samsung Find программ нь хүссэн үедээ бүх Samsung Galaxy төхөөрөмжүүдээ газрын зураг дээр хаана байгааг нь харах боломжийг олгоно. Хэрэв та төхөөрөмжөө алдсан тохиолдолд төхөөрөмжийг олж, мэдээллээ хамгаалах нэмэлт функцүүдийг ашиглах боломжтой.22, 23, 24

Бусадтай байршлаа хуваалцаарай [6.1]

 

Та гэр бүл, найз нөхөд, эсвэл итгэдэг хэн нэгэнтэйгээ байршлаа хуваалцах боломжтой боллоо. Хэсэг хугацаанд эсвэл үргэлж хуваалцсан ч болох бөгөөд таны байршлыг хэн харж чадахыг та тохируулж болно.22

Samsung DeX

Таблетад зориулсан шинэ DeX -тэй танилц

 

Шинэ Samsung DeX нь DeX горим болон таблетын горим хооронд үндсэн дэлгэцийн ижил форматаар шилжих боломж олгоно. Түгээмэл хэрэглэгддэг бүх апп, виджет, дүрсүүд нь DeX-д байдаг. Хэрэв таблет дээр Auto rotate буюу автоматаар эргүүлэх горимыг асаасан бол DeX-г хэвтээ болон босоо байдлаар ашиглах боломжтой.25

Window-д холбох

Таблет дээр ашиглах боломжтой боллоо

 

Мэдэгдэл шалгах, таблет дээрх апп-уудыг компьютер дээрээ ашиглах, төхөөрөмж хооронд файл дамжуулах болон бусад зорилгоор ашиглахын тулд таблетаа Windows компьютерт холбоно уу.26

Samsung гар

Keyboard-оос холдохгүйгээр дуут мэдээлэл оруулах [6.1]

 

Та дуут мэдээлэл оруулж байх үед keyboard бэлэн байх тул хүссэн үедээ бичгээр мэдээлэл оруулах боломжтой. Дэлгэцийн доор байрлах микрофоны товчлуур дээр дараад ямар ч үед хоолойгоо ашиглан текст бичих боломжтой.

Шинэ эможи загвар

 

Мессеж, сошиал медиа пост болон утасны бусад хэсэгт байх эможинууд цоо шинэ загвартай болсон.

Контент хуваалцах

Зургийг урьдчилан харах

 

Дурын апп-аас зураг шейрлэх үед Share panel-ын дээд хэсэгт зургууд урьдчилсан байдлаар харагдах ба шейрлэхээс өмнө дахин нэг удаа харах боломжийг олгоно.

Цаг агаар

Цаг агаарын виджет илүү их мэдээлэлтэй боллоо [6.1]

 

Цаг агаарын виджет нь таны байгаа газарт хүчтэй аадар бороо, цас эсвэл бусад хур тунадас орохыг урьдчилан мэдэгдэх болно.22

Илүү их мэдээлэл

 

Цас, сарны мөчлөг, хугацаа, атмосферийн даралт, үзэгдэх орчин, шүүдэр, салхины чиглэл зэрэг мэдээллийг Weather aпп-аас харж болно.22

Газрын зураг дээр тухайн орон нутгийн цаг агаарыг хялбархан шалгах боломжтой.

 

Газрын зургийг гүйлгэж, тухайн орон нутгийн цаг агаарыг харахын тулд байршил дээр нь товшино. Тухайн хотын нэрийг мэдэхгүй байсан ч газрын зургийн тусламжтайгаар цаг агаарын мэдээллийг олж болно.22

Сайжруулсан тайлбар

 

Цаг агаарын виджет болон апп-ын тайлбарыг одоогийн цаг агаарын талаар илүү мэдээлэл өгөх үүднээс сайжруулсан.Тухайн өдрийн цагаас хамаарч дэвсгэр өнгө өөрчлөгддөг.

Samsung Health

Цаг агаарын виджетийн талаар дэлгэрэнгүй [6.1]

 

Цаг агаарын виджет нь таны байгаа газарт хүчтэй аадар бороо, цас орох эсвэл бусад хур тунадас орохыг танд мэдэгдэх болно.

Илүү сайжруулсан дасгал хөдөлгөөн [6.1]

 

Өмнөх гүйлтийн үр дүнгүүдтэйгээ өрсөлдөж өмнөх цагаа давахыг хичээ. Мөн та дасгалаа дуусгасны дараа шаардлагагүй бичигдсэн цагийг арилгах боломжтой.27

Илүү олон төрлийн өдөр тутмын хөдөлгөөн ба зорилтууд [6.1]

 

Та тухайн өдрөө тавих илүү олон зорилтуудын сонголттой боллоо. Хэрэв алхмын зорилго танд тохирохгүй бол та авирсан давхар эсвэл идэвхтэй цагийн хуваариар сольж болно.27

Илүү сайжруулсан дасгал хяналт

 

Та биеийн шинж тэмдэг болон сэтгэл санааны байдлаа бүртгэх үед таны өмнө хэрэглэж байсан сонголтууд дэлгэцийн дээд хэсэгт гарч ирнэ. Санал болгож буй сонголтууд нь таны одоогийн мэдрэмжтэй таарахгүй байвал та хүссэн сэтгэл санааны байдлаа тохируулах боломжтой.27

Календарь

Хуанлийгаа өөрийн хэв маягт оруулахыг хүсвэл хэрэглэх боломжтой илүү олон стикер [6.1]

 

Та хуанлийн өдөр бүрд 2 хүртэл стикер наалт нэмэх боломжтой болсон. Үйл явдлуудад зориулсан стикерүүд одоо сарын харагдах хэсгийн хажууд байрладаг боллоо.

Хуанлийн тохиргоог шинэчилсэн [6.1]

 

Календарийн тохиргоог илүү ойлгомжтой болгох үүднээс дахин зохион байгуулсан. Мөн та дэлгэцийн арын өнгө, дүрсийг хуанлийн бүтэн дэлгэцдээ тааруулан тохируулах боломжтой боллоо.

Өдөр тутмын цагийн хуваариа нэг дороос харах боломжтой

 

Шинэ цагийн хуваарь нь удахгүй болох үйл явдал, даалгавар, сануулгыг он цагийн дарааллаар харуулна. 

Календарийн хэсэгт сануулга байна.

 

Сануулга апп-ыг нээхгүйгээр Календарийн апп-аас сануулгуудыг харах, нэмэх боломжтой болсон.

Хоёр хуруугаараа үйл явдлуудыг зөөх 

 

Өдөр тутмын болон 7 хоногийн харагдац дээр зөөхийг хүссэн үйл явдал дээрээ дарж, дараа нь нөгөө хуруугаараа аваачихыг хүссэн өдөр рүүгээ шилжүүлнэ.

Мэдэгдэл

Мэдэгдэл жагсаалтын харагдах байдлыг сайжруулсан

 

Үндсэн жагсаалтын харагдах байдлыг шинэчилсэн. Дэлгэцийн дээд хэсэгт ангиллыг тохируулах боломжтой. Ангиллуудын доод талд сануулгуудыг огноогоор нь дараалуулсан байна. Зураг болон веб холбоос бүхий сануулгын зохион байгуулалтыг мөн шинэчилсэн.

Сануулгаа хүссэнээрээ тохируулаарай [6.1]

 

Та сануулга болгондоо хүссэн дэвсгэр зургаа үүсгэх боломжтой. Та одоо дэлгэцийн сануулгын өнгө, дэвсгэр зургийг бүхэлд нь тохируулж болно.

Илүү олон төрлийн сануулга үүсгэх [6.1]

 

Сануулах ангилал тус бүрийг төлөөлөх дүрсийг сонгох боломжтой боллоо. Мөн та байнга ашигладаг категориудаа категорийн жагсаалтын дээд хэсэгт байршуулж болно.

Шинэ сануулгын ангилал

 

Place-байршлын ангилалд тодорхой газар байх үед анхааруулга өгдөг сануулга багтдаг бол No alert category буюу анхааруулгагүй ангилалд анхааруулга өгдөггүй сануулга багтана.

Сануулга үүсгэх илүү их сонголтууд

 

Reminder буюу сануулагч апп-д контент шейрлэх үед сануулга үүсгэхээс өмнө бүрэн хэмжээгээр засварлах сонголтуудаас ашиглах боломжтой. Мөн сануулга үүсгэхдээ камер ашиглан зураг авах боломжтой.

Бүтэн өдрийн сануулга

 

Бүтэн өдрийн турш өгөх сануулга үүсгэх боломжтой болсон ба сануулга дохио өгөх цагийг тохируулах боломжтой.

Samsung Internet

Passkeys ашиглан хурдан бөгөөд аюулгүй нэвтрэх [6.1]

 

Passkey нь урт төвөгтэй нууц үгээ санах шаардлагагүйгээр веб рүү аюулгүй нэвтрэх боломжийг олгоно. Биометрийн баталгаажуулалт ашигладаг веб сайтад нэвтрэх үедээ passkey ашиглаарай.

Таб бүлгүүдийг бусад төхөөрөмжтэй синк хийх [6.1]

 

Таны нэг төхөөрөмж дээр үүсгэсэн табын бүлгүүд нь таны Samsung бүртгэлд нэвтэрсэн бусад Samsung Galaxy төхөөрөмж дээр мөн Samsung Интернэт дээр гарч ирнэ.

Арын хэсэгт видео тоглоно.

 

Одоогийн таб болон интернэт апп-аас гарсан ч гэсэн видеоны дууг тоглуулах.

Том дэлгэцэд зориулсан табны сайжруулсан жагсаалт

 

Таблет эсвэл Samsung DeX гэх зэрэг том дэлгэц дээр интернэт ашиглах үед хуудасны жагсаалтууд 2 баганад харагдах ба ингэснээр дэлгэцэн дээр нэгэн зэрэг илүү их мэдээллийг харах боломжтой болно.

Бүүкмарк болон табуудыг 2 хуруугаараа зөөх

 

Зөөхийг хүссэн бүүкмарк эсвэл бүлэг таб дээр нэг хуруугаараа дарж нөгөө хуруугаараа аваачихыг хүссэн бүүкмаркын фолдер эсвэл табын групп дээр дарна.

Samsung Cloud

Cайжруулсан дата хамгаалалт [6.1]

 

Дата алдагдах зөрчил гарсан ч танаас өөр хэн ч таны мэдээлэлд нэвтрэх боломжгүй. Samsung Cloud-тай холбогдсон end-to-end encryption-ийг асаах боломжтой.

Smart select-ухаалаг сонголт

Пин болгосон контентын текстийн хэмжээг өөрчилж өөрчилж, текстийг салгах

 

Дэлгэц дээр зураг пин болгохдоо текстийн хэмжээг нь өөрчлөх эсвэл текстийг нь салгах боломжтой болсон.

Томруулж харах

 

Дэлгэцийн хэсгийг сонгоход томруулсан байдлаар харагдах ба улмаар дурын цэгт сонголтоо эхлүүлж, дуусгах боломжтой.

Текст дуудлага

Дуудлагын үеэр Текст дуудлага руу шилжих

 

Дуудлага хийгдэж байгаа ч гэсэн та хүссэн үедээ Текст дуудлага руу шилжих боломжтой.6,28

Горим болон тогтсон дүрэм

Үндсэн дэлгэцээс горимуудыг асаах эсвэл унтраах [6.1]

 

Шинэ Mode виджет нь танд үндсэн дэлгэцдээ горим нэмэх боломжийг олгодог бөгөөд ингэснээр та тэдгээрийг шууд асаах эсвэл унтраах боломжтой.

Өөрийн горимуудыг хүссэнээрээ эрэмбэлээрэй [6.1]

 

Та одоо Modes Tab дээрх горимуудын дарааллыг өөрчлөх боломжтой.

Горимоос хамаарч Lock screen харилцан адилгүй байна

 

Жолоо барих, ажиллах, дасгал хийхдээ зориулан Lock screen-ийг өөр өөр дэлгэцийн зураг, цагны загвартайгаар тохируулах боломжтой. Унтах горимд бараан өнгийн дэвсгэр зураг эсвэл Тайвшруулах горимд тайвшруулах зураг ашиглах гэх мэт. Lock screen-ийг засварлах үед тухайн горим асаалттай байвал тухайн дэлгэцийн зураг харагдана.

Шинэ нөхцөл тохируулах [6.1]

 

Таныг аппликешн медиа тоглуулж байх үед, таны сонгосон сэрүүлэг дуугарч эхлэх эсвэл Smart View эхлэх эсвэл зогсох үед горимоо эхлүүлэх боломжтой.

Шинэ зуршил тохируулах

 

Та аппликейшн медиа тоглуулж байх үед, эсвэл сонгосон сэрүүлэг дуугарч эхлэх бүр Smart View холбогдох болон салах үед ч зуршлаа эхлүүлэх боломжтой. 

   

   

Ухаалаг санал болголтууд

Шинэ дүр төрх, мэдрэмж

 

Smart suggestions виджетийг үндсэн дэлгэцийн бусад апп-тай илүү сайн уялдуулах зорилгоор шинэчилсэн.

Илүү их тохируулга

 

Өнгөний ялгарлыг тохируулж, цагаан эсвэл хар дэвсгэрийн аль нэгийг сонгох боломжтой. Мөн апп-уудыг Smart suggestions-аас хасахаар тохируулж болно.

Finder -хайлт

Google хайлтын саналууд [6.1]

 

Та Finder ашиглан хайлт хийхдээ Google-ээс санал болгосон веб хайлтуудыг авах болно.

Апп-д зориулсан хурдан функцүүд

 

Хайлтын илэрцэд тухайн апп гарч ирэх үед апп-ыг ашиглан хийж болох функцэд хурдан нэвтрэхийн тулд апп дээр удаан дарна. Жишээлбэл, хэрэв та Календарь апп-ыг хайж байгаа бол үйл явдал нэмэх болон календарь хайх товчлуурууд гарч ирнэ. Хэрэв апп-н оронд функцийн нэрийг хайвал апп-ын функц хайлтын илэрц дээр өөрөө гарч ирнэ.

My Files

Санах ойг цэвэрлэх

 

Санах ойг цэвэрлэхэд туслах санал болгосон картууд гарч ирнэ. My Files нь хэрэгцээгүй файлуудыг устгах, cloud storage-ыг тохируулах зөвлөмжөөр хангах ба утсан дээрх ямар апп-ууд хамгийн их зай эзэлж буйг мэдэгдэнэ.22,29

Галерей болон дуу хураагууртай хогийн сав

 

My Files, галерей болон дуу хураагууртай хогийн савны функцүүдийг нэг болгон нэгтгэсэн. My Files дотроос хогийн савыг нээхэд устгасан файл, зураг, видео, дуут бичлэг зэргийг харж болох ба сэргээх эсвэл бүрмөсөн устгах сонголтууд байна.

Хоёр хуруугаа ашиглан файл хуулах

 

Хуулах файл дээр нэг хуруугаараа дарж, дараа нь нөгөө хуруугаараа хуулж оруулахыг хүссэн фолдер дээрээ дарна.

Samsung Pass

Түлхүүр үг ашиглан аюулгүй нэвтрэх

 

Тохиромжтой апп болон вэбсайтууд руу түлхүүр үг ашиглан нэвтрэх. Нууц үгээс ялгаатай нь нэвтрэх түлхүүр үгийг зөвхөн утсанд хадгалах ба веб сайтын аюулгүй байдлын зөрчлийн улмаас бусдад задруулах боломжгүй. Нэвтрэх түлхүүр нь зөвхөн бүртгэлтэй вэбсайт эсвэл апп дээр ажилладаг тул фишинг халдлагаас хамгаалдаг.

Тохиргоо

Батарейгаа хамгаалах бусад аргууд [6.1]

 

Батарейны ашиглалтын хугацааг уртасгахад туслах 3 өөр хамгаалалтын сонголтоос сонгоорой. Үндсэн хамгаалалт нь таны цэнэгийг 95%-100% хооронд барина. Тохируулгатай хамгаалалт нь таныг унтаж байх үед цэнэглэхийг түр зогсоож, таныг сэрэхээс өмнөхөн цэнэглэж дуусгана. Та мөн бүрэн хамгаалалтыг авахын тулд нийт цэнэгийг 80% хүртэл хязгаарлахаар сонгож болно.

Auracast-тай дууг дамжуулах [6.1]

 

Утасныхаа дууг дамжуулж бусдад сонсгоорой. Таны ойр хавьд байх Bluetooth LE Audio төхөөрөмжтэй хүн бүр таны дамжуулалтыг сонсох боломжтой.30

Smarter Airplane mode-ухаалаг нислэгийн горим

 

Хэрэв Нислэгийн горим асаалттай үед Wi-Fi эсвэл Bluetooth-ийг асаавал утас санах ойдоо хадгална. Дараагийн удаад нислэгийн горимыг ашиглах үед Wi-Fi эсвэл Bluetooth унтралгүй асаалттай хэвээр байх болно.

Батарейны тохиргоонд илүү хялбар нэвтрэх

 

Батарейны тохиргоонууд нь дээд зэргийн тохиргооны цэстэй болсон тул та батарейны хэрэглээгээ хялбархан шалгаж, батарейны тохиргоог удирдаж болно.

Аюулгүй байдлын халдлагыг блоклох

 

Апп болон мэдээллээ ахисан түвшинд хамгаалах. Auto Blocker нь эх сурвалж нь тодорхойгүй апп-ыг суулгахаас сэргийлж, хор хөнөөлтэй эсэхийг шалгаж, USB кабелаар дамжин утас руу илгээгдэж буй хор хөнөөлтэй командуудыг блоклодог.

Accessibility-Хандалт

Relumino outline [6.1]

 

Accessibility цэсэд байх Relumino outline-ийг асааснаар хараа муутай хүмүүст зориулж зураг болон бичлэг дээрх биетүүдийн эрмэгийг тодруулж харахад илүү хялбар болно.

Vision enhancement буюу харагдах байдлын сайжруулалтыг хийхэд хялбар

 

Spoken assistance болон Visibility enhancement цэсийг нэг Vision enhancement-тэй нэгтгэснээр нэвтрэхэд илүү хурдан, хялбар болсон.

Томруулах шинэ сонголтууд

 

Томруулах цонх хэрхэн харагдахыг тохируулна. Бүтэн дэлгэц, хагас дэлгэцийн аль нэгийг сонгох боломжтой ба 2 цонхны хооронд шилжих боломжтой.

Курсорын зузааныг тохируулах

 

Томруулах цонх хэрхэн харагдахыг тохируулна. Бүтэн дэлгэц, хагас дэлгэцийн аль нэгийг сонгох боломжтой ба 2 цонхны хооронд шилжих боломжтой.

Хандалтын талаарх дэлгэрэнгүйг харна уу

 

Samsung Accessibility вэб хуудасны холбоосыг Accessibility тохиргоонд нэмсэн тул функцүүд болон бүтээгдэхүүнийг хүн бүрт хүртээмжтэй болгох хүчин чармайлтын талаар илүү ихийг мэдэх боломжтой.

Digital Wellbeing

Сайжруулсан бүтэц

 

Digital Wellbeing-ийн үндсэн дэлгэцийг шинэчилснээр хэрэгтэй мэдээллээ олоход хялбар болгосон.

Долоо хоног тутмын тайлангаас дэлгэрэнгүй харна уу

 

Долоо хоног тутмын ашиглалтын тайлан нь ердийн бус хэрэглээний хэв маяг, хамгийн их ашигладаг оргил цаг болон дэлгэцийн цагийг хэрхэн тэнцвэржүүлэх талаар мэдээлэл өгнө.

Утас

Видео дуудлагын эффект болон микрофон горимд хандахад хялбар боллоо. [6.1]

 

Видео дуудлагын эффект болон Микрофон горим нь одоо дуут болон видео дуудлагын үеэр шуурхай самбар дээр гарч ирэх бөгөөд ингэснээр та дуудлагын үеэр бусад хүмүүс таныг хэрхэн харж, сонсож байгааг удирдах боломжтой. Мөн та хойд талынхаа өнгө эсвэл зургийг тохируулах, арын чимээг хаах гэх мэт олон зүйлийг хийх боломжтой боллоо.

Цаг

Сэрүүлэг тохируулах [6.1]

 

Та зураг, бичлэг, AR эможи ашиглан хүссэн сэрүүлгийн дэлгэцээ бүтээгээрэй. Мөн сэрүүлгийн мэдээлэл дэлгэцийн тань хаана гарж ирэхийг хүртэл тохируулж болно.

One UI-ын өмнөх хувилбарын талаар харна уу

 

Ухаалаг утас

Galaxy S24 | S24+ | S24 Ultra
 

Хэрэглүүр ба Үйлчилгээ


  • Дээрх барааны тайлбар нь өмнөх хувилбар болон одоогийн хувилбарт хийсэн сайжруулалтын харьцуулалт дээр үндэслэсэн болно.
  • Функцүүд өөрчлөгдөх боломжтой.
  • Боломжит функцүүд болон/эсвэл контент нь төхөөрөмжийн загвар, улс/бүс нутаг, оператор компаниас хамаарч өөр өөр байж болно.
  • Зарим функцэд Самсунг бүртгэлээр нэвтрэх шаардлагатай байж болно.
  • Зарим функцэд сүлжээний холболт шаардлагатай байж болно.
  • Galaxy AI функцүүдыг Samsung Galaxy төхөөрөмжүүдэд 2025 оныг дуустал үнэгүй ашиглах боломжтой. Гуравдагч этгээдээс авсан хиймэл оюун ухааны функцүүд өөр нөхцөлтэй байж болно.
  1. 2024 оны 2-р улирлын байдлаар Galaxy S21 цуврал, Z Flip3, Z Fold3, S22 цуврал, Z Flip4, Z Fold4, Tab S8 цуврал, S23 цуврал, S23 FE, Z Flip5, Z Fold5, Tab S9 цуврал болон S24 цуврал дээр ашиглах боломжтой.
  2. Дүрсийн тохирлоос хамаарч илэрц өөр өөр байж болно.
  3. Бүтээгдэхүүний ажиллагаа нь таны апп болон төхөөрөмжийн тохиргооноос шалтгаална. 
  4. Зарим функцүүд нь тодорхой программуудтай тохирохгүй байж болно.  
  5. 2024 оны 2-р улирлын байдлаар Galaxy S22 цуврал, Z Flip4, Z Fold4, Tab S8 цуврал, S23 цуврал, S23 FE, Z Flip5, Z Fold5, Tab S9 цуврал болон S24 цуврал дээр худалдаалагдаж байна.
  6. Үйлчилгээний хүртээмж нь хэлээс хамаарч өөр өөр байж болно. Зарим хэл нь хэлний багц татаж авах шаардлагатай байж болно. 2024 оны 1-р улирлын байдлаар 13 хэлээр ашиглах боломжтой.
  7. Live Translate-ийг зөвхөн урьдчилан суулгасан Samsung Phone aпп дээр ашиглах боломжтой.
  8. Үр дүнгийн нарийвчлалд баталгаа гаргахгүй.
  9. Самсунг бүртгэл шаардлагатай.
  10. Тэмдэгтийн хязгаарлалт үйлчилнэ.
  11. Энэ функц нь төхөөрөмж дээр татсан Samsung Voice Recorder апп болон урьдчилан суулгасан Samsung Phone программ дээр бичигдсэн файлууд дээр л үйлчлэх боломжтой. 
  12. Аудио файл нь боловсруулагдахын тулд 3 цагаас бага хугацаатай байх ёстой.
  13. Transcript Assist функцийг идэвхжүүлэхийн тулд уртын шаардлагыг хангасан байх ёстой.
  14. Функцийг идэвхжүүлэхийн тулд уртын шаардлагыг хангасан байх ёстой.
  15. Generative Edit нь 12 MP хүртэлх хэмжээтэй зураг боловсруулан гаргана. Зургийг AI буюу хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэдгийг харуулахын тулд хадгалсны дараа зураг дээр мэдэгдэхүйц усан тэмдгийг тавина.
  16. 'Cmd түлхүүр' нь Windows, Command эсвэл Search түлхүүр байх боломжтой.
  17. Зарим Samsung Galaxy таблетууд болон Z Fold цувралууд дээр боломжтой.
  18. Galaxy S24 цуврал, S23 цуврал болон Z Fold5 дээр ашиглах боломжтой.
  19. Зарим төрлийн видеонд хамаарахгүй.
  20. Файл хүлээн авах болон үргэлжлүүлэн засварлах функц нь зөвхөн One UI 6.1 шинэчлэлттэй Studio дэмждэг төхөөрөмжүүдэд боломжтой. Энэ функцийг зөвхөн урьдчилан суулгасан Studio программ дээр ашиглах боломжтой бөгөөд Store-оос татаж авах боломжгүй.
  21. One UI 2.1 ба түүнээс дээш хувилбар болон Android OS 10 (Q OS) болон түүнээс дээш хувилбарыг суулгасан төхөөрөмжүүдэд ашиглах боломжтой. Galaxy Books, 2020 онд гарсан Qualcomm-д суурилсан компьютерууд болон Intel Bluetooth-тэй бусад үйлдвэрлэгчийн Windows компьютерууд орно. Wi-Fi драйверууд (OS: Windows 10 2004 хувилбар ба түүнээс дээш хувилбар, Bluetooth драйвер: Intel хувилбар 22.50.02 ба түүнээс дээш хувилбар, Wi-Fi драйвер: Intel хувилбар 22.50.07 ба түүнээс дээш) PC-нүүдэд дэмжигдсэн. Quick Share ашиглахын тулд Bluetooth болон Wi-Fi холболт шаардлагатай. Quick Share ашиглах боломжтой төхөөрөмжүүдийн тоо нь хуваалцах төхөөрөмжийн Wi-Fi чипийн техник хангамжаас хамаарч өөр өөр байж болно. Бодит хурд нь төхөөрөмж, сүлжээний байдал, хэрэглэгчийн орчноос хамаарч өөр өөр байж болно.
  22. БНХАУ-д дэмжигддэггүй.
  23. Galaxy S24 цуврал болон түүнээс хойших загваруудад ашиглах боломжтой. 
  24. One UI 2 болон түүнээс дээш, Android OS10 (Q OS) болон түүнээс дээш хувилбарыг суулгасан төхөөрөмжүүдэд Galaxy Store-оос татаж авах боломжтой.
  25. .Galaxy Tab S8, S9, A9+ гэх мэт зарим Galaxy Tab загварт ашиглах боломжтой.
  26. Windows 11, 22H2 Build 22621 ба түүнээс дээш хувилбар, v1.22082.111.0 буюу түүнээс дээш хувилбарын Phone Link desktop программ, v1.22082.142.0 буюу түүнээс дээш хувилбарт Windows утасны программыг холбох (Samsung төхөөрөмж дээр урьдчилан суулгасан) шаардлагатай.
  27. Зөвхөн биеийн ерөнхий эрүүл мэндийн зорилгоор ашиглахад зориулагдсан.
  28. ОХУ-д дэмжигддэггүй.
  29. Энэ функцийг төхөөрөмжийн дотоод санах ой болон SD карт дэмждэг.
  30. Galaxy S24 цуврал, S23 цуврал, Z Fold5, Z Flip5, Tab S9 цуврал дээр ашиглах боломжтой.