Galaxy S23 | S23+

Galaxy S23 | S23+

Galaxy AI is here

ХААНААС АВАХ

Galaxy S23+ утас нь ногоон, сувдан цагаан, хар, цайвар ягаан өнгөтэй.

Энэ бол Galaxy AI

Мобайл AI-н эрин үед тавтай морил. Galaxy Z Fold5 утасны тусламжтайгаар амьдралынхаа хамгийн чухал төхөөрөмжөөс эхлэн бүтээлч байдал, бүтээмж, боломжуудыг шинээр нээн харуулаарай. Таны ухаалаг гар утас.

Үргэлж гайхамшигтай.

Galaxy-г утсан дээрээ туршаад үзээрэй Энэ QR кодыг уншуулаарай эсвэл trygalaxy.com руу зочлоорой
QR code to access Try Galaxy
Эх дэлхийнхээ төлөө хүчин зүтгэе

Galaxy S23 загварын хоёр гар утасны дээд хэсгийг, нэгийг нь нүүрэн талаас, нөгөөг нь араас нь харуулсан зураг. Хажуу ирмэг нь харагдахуйцаар ташуулдсан байх ба хоёулаа зэрэг дотогш үл ялиг хазайн нөгөө ирмэгээ харуулна.

ӨНГӨ

Байгалийн өнгөнүүд

Эх дэлхий дээрх өнгөөр хөглөгдөж байгалийн будаг ашигласан шинэлэг өнгөнүүд нь гөлгөр металл хүрээтэй гайхалтай зохицсон.6,7

Нил ягаан өнгөтэй Galaxy S23+ загварын хоёр гар утасны нэгийг эгц, араас нь, нөгөөг камерны дизайныг тодотгон хажуугаас нь харуулсан.

МАТЕРИАЛ

Байгальд ээлтэй байдлаар загварчилсан

Дэлхий дахинд авчрахыг хүсэж буй өөрчлөлтийг эндээс эхлүүлээрэй. Дахин боловсруулсан шил, PET (полиэтилен терефталат) хальсаар хийж, байгалийн будгаар будсан гадаргуутай энэ бүтээгдэхүүний савлагаанд хүртэл дахин боловсруулсан цаасан хайрцаг, цаасан суурьтай хамгаалалтын хальс ашиглажээ.7,8,9,10

  • ДАХИН БОЛОВСРУУЛСАН ШИЛ
  • ДАХИН БОЛОВСРУУЛСАН PET ХАЛЬС
  • ДАХИН БОЛОВСРУУЛСАН ШИЛ
* АНУ-ын зах зээлд зориулж үйлдвэрлэсэн, худалдаалсан, түгээсэн Galaxy S23 серийн төхөөрөмжүүд нь Гар утасны тогтвортой байдлын UL110 стандартын дагуу UL ECOLOGO гэрчилгээг авсан болно.
* Carbon Trust нь Galaxy S23 серийн төхөөрөмжүүдийн үүсэхээс устах хүртэлх бүх процесс, үүнд үйлдвэрлэл, түгээлт, ашиглалт болон хаях хүртэлх процесст ялгарч буй нүүрсхүчлийн хийг хэмжиж, гэрчилгээжүүлсэн болно. Ингэхдээ олон улсын PAS2050 стандартыг мөрдлөг болгосон.

БАТ БӨХ ЧАНАР

Бат бөх чанарыг бодолцсон загвар
  • 01 Corning® Gorilla® Glass Victus® 2
  • 02 Armor Aluminum Хүрээ

Урд болон арын шилэнд Corning® Gorilla® Glass Victus® 2-оор урласан жааз, Samsung Galaxy ухаалаг гар утсанд суурилуулсан хамгийн бат бөх Armor Aluminium бүхий энэхүү хүрээ нь загварлаг төдийгүй маш сайн ажилладаг. Нэмж дурдахад Galaxy S23 ба S23+ нь тоос шороо, усны хамгаалалттай IP68 зэрэглэлийг санал болгодог.

  • *Арын шилэнд камерын шил ороогүй болно. Хүрээнд дууны болон хажуугийн товчлуурууд эсвэл SIM-ийн үүр ороогүй болно.
  • *Galaxy S23, S23+ болон S23 Ultra нь IP68 зэрэглэлтэй. 1.5 метр хүртэлх цэвэр усанд 30 минут дүрэх лабораторийн шинжилгээний нөхцөлд үндэслэсэн. Далайн эрэг эсвэл усан санд ашиглахыг зөвлөдөггүй. Таны төхөөрөмжийн ус, тоосны эсэргүүцэл нь байнгын биш бөгөөд өдөр тутмын элэгдлээс болж сулардаг.
  • 01 Corning® Gorilla® Glass Victus® 2
  • 02 Armor Aluminum Хүрээ
Өөрийн зургийг дараарай
Nightography ашиглан харанхуй орчинд авсан сельфи нь тод өнгөтэй, дуу чимээ багатай байдаг. Жишээ зургуудыг Galaxy S23 plus-аар F2.2 диафрагм бүхий өргөн горим ашиглан авсан.

Өдөр, шөнийн аль ч үед зураг авах ямар ч асуудалгүй боллоо. Таны гарт өндөр нягтаршилтай, хиймэл оюун ухаан бүхий мэдрэгч, гэрэл шингээгч пикселиэр тоноглогдсон Pro-grade камертай байхад ямар ч үед гайхалтай тод зураг дарж чадна.
Өөрийн зургийг дараарай

Nightography ашиглан харанхуй орчинд авсан сельфи нь тод өнгөтэй, дуу чимээ багатай байдаг. Жишээ зургуудыг Galaxy S23 plus-аар F2.2 диафрагм бүхий өргөн горим ашиглан авсан.

Өдөр, шөнийн аль ч цагт зураг авах ямар ч асуудалгүй боллоо. Та гартаа өндөр нягтаршилтай, хиймэл оюун ухаан бүхий мэдрэгч, гэрэл шингээгч пикселиэр тоноглогдсон Pro-grade камертай байхад ямар ч үед гайхалтай тод зураг дарж чадна.
арын камер
  • 10 МП

    3 дахин томруулах телефото камер

  • 50 МП

    Өргөн өнцөгт камер

  • 12 МП

    Хэт өргөн өнцөгт камер

урд камер
  • 12 МП

    Селфиний камер

NIGHTOGRAPHY КАМЕР

Харанхуй шөнийг ч гэрэлтүүлнэ

Хүн бүр авахыг хүсэх шөнийн төгс зургуудаар дүүрсэн альбомтой болохдоо бэлдээрэй. Nightography-ийн сайжруулсан AI функц харанхуй, бүүдгэр орчинд ч тод зураг авч, үдшийн бүрийгээс үүр цайх хүртэл гайхалтай өнгөлөг бичлэг хийхэд тань тусална.

Нэгэн эрэгтэй өнгөт гэрэлтэй харанхуй газар селфи хийж байна. Түүний царай тод, өнгө нь тод. Гэрэл зургийг Galaxy S23 plus-аар F2.2 диафрагм бүхий өргөн горим ашиглан авсан.

01

ШӨНИЙН СЕЛФИ

Урд камерын Duel Pixel технологи нь бүүдгэр орчинд ч фокусыг хурдан тохируулж, тод зураг авахад тусална. Обьектыг түргэн таних хиймэл оюун ухаанд суурилсан энэ технологи таны царайг улам тодруулах гайхалтай селфиг бүтээнэ.

Бүдэг гэрэлтэй өрөөнд нэгэн эмэгтэй селфи хийж байна. Түүний нүүрэн дээрх гэрэл зураг дээрх арын гэрэлтүүлэгтэй байсан ч тэнцвэртэй байдаг. Гэрэл зургийг Galaxy S23 plus-аар F2.2 диафрагм бүхий өргөн горим ашиглан авсан.

02

ШӨНИЙН СЕЛФИ ВИДЕО

Шөнийн дүрс гэхээр л харанхуй нөмөрсөн байна гэх төсөөлөл ард хоцорч, тод гэгчийн дүрс бичлэг хийх боломжтой болжээ. Та утасныхаа урд камераараа жаргаж буй нарын туяанд найз нөхөдтэйгөө дурсамж дүүрэн гоё бичлэг хийгээрэй.

Неон гэрэлтэй харанхуй орчин бүхий шөнийн клубт хоёр хүн селфи видео хийнгээ бүжиглэж байна. Урд камерын Nightography функцын ачаар энэ хоёр хүний дүрс тод, өнгөлөг харагдана. Уг видеог Galaxy S23 утсаар бичсэн.

ӨНДӨР НЯГТАРШИЛ

Бүгдийг өндөр нарийвчлалтайгаар

50 Мп өргөн-өнцөгт камер нь өндөр хүчин чадалтай чипний тусламжтай таны дарсан ганц зурагны хэсэг нэг бүрийг өндөр нягтаршилтай олон зураг болгож чадна. Detail Enhancer технологи ашиглан чанарыг мэдэр. Зургийнхаа аль ч хэсгийг томруулан үзэхэд асуудалгүй боллоо.

Маш нарийн хийцтэй төмөр хийц бүхий олон давхар шат бүхий тоосгон тосгуурт зогсож буй эмэгтэйн өндөр нарийвчлалтай гэрэл зураг. Дараа нь ижил шат нь өөр өнцгөөс болон тосгуурын архитектурыг харуулсан зайд байрладаг. 50 мегапикселийн камер нь үзэгдлийн баялаг нарийн ширийн зүйл, өнгийг авах боломжтой. Хоёр зургийг Galaxy S23 plus-аар F1.8 диафрагм бүхий өргөн горим ашиглан авсан.

50 Мп өргөн-өнцөгт камер нь өндөр хүчин чадалтай чипний тусламжтай таны дарсан ганц зурагны хэсэг нэг бүрийг өндөр нягтаршилтай олон зураг болгож чадна. Detail Enhancer технологи ашиглан чанарыг мэдэр. Зургийнхаа аль ч хэсгийг томруулан үзэхэд асуудалгүй боллоо.

EXPERT RAW

Одоо та бол гэрэлтэх од нь юм

Гайхамшигтай зургийн хувьд тэнгэрийн од эрхэс бол хязгаар юм. Expert Raw тусламжтайгаар өндөр нягтаршилтай, тод, нарийвчлал бүхий зургуудыг авах боломжтой боллоо. 11 Ингэснээр та камераа эрхэс тэнгэрийн зүг чиглүүлэн оддын дуу алдам гайхамшигт зургуудыг дараарай.

Наад талд нь уул сүүдэрлэж, цаана нь одот тэнгэрийг харуулсан зураг. Expert Raw тохиргоо дээр өндөр нягтаршилтайгаар одот тэнгэрийн маш тод зургийг дарж болно. Энэхүү зургийг Galaxy S23 plus гар утсаар өрцийн хэмжээг F 1.8 дээр тохируулан авсан.

Төгс зургийн тухай ярих аваас түүнд хязгаар үгүй. Expert Raw ашиглан, өндөр нягтаршилтай RAW форматаар тод, нарийвчлалтай зураг авч болно.11 Камераа шөнийн тэнгэр өөд чиглүүлэн дуу алдам тод тэнгэрийн эрхсийн зургийг дараарай.

ЗУРАГ ЗАСВАРЛАХ

Үзүүлэлт тааруу зургийг өндөр чанартай болгон хувиргах

Харанхуй, бүрэлзсэн, эсвэл хуучны чанар үзүүлэлт тааруу хүссэн зургаа өнгө гэрэлтүүлэг нэмэн засаж өндөр нягтаршилтай тод зураг болгон хувиргаарай.

Гэрэл зургийг засварлах функцыг ашиглан бүдэг, бүрэлзсэн зургаа тодруулж болно.

Зургийн альбом руугаа ороод харанхуй, бүрэлзсэн зураг эсвэл бүр багынхаа зураг, магадгүй интернэтээс авсан чанар муу зургийг сонгон тодруулж, өнгө, гэрэлтэлтийг засаж, сайн чанарын зураг болгож хувиргаарай.

Танд илүү их хүчийг мэдрүүлнэ
Galaxy S23 гар утсыг нүүрэн талаас, хэвтээгээр харуулсан ба дэлгэцийн нэг талд тоглож буй тоглоом, нөгөө талд тоглолтын видео дүрсийг харуулжээ.
Зогсоох сонголтыг мартсан үед, энэ хувьсгал авчирсан чип таныг утсан дээрээ тоглоом тоглож, видео стрийминг хийхдээ цэнэгтээ санаа зоволгүй үргэлжлүүлэх боломжийг олгоно.
* Дүрсийг зөвхөн харуулах зорилгоор оруулсан болно. Бодит UI нь үүнээс өөр харагдаж болно.

Qualcomm snapdragon12

Snapdragon® 8 Gen 2 Mobile Platform for Galaxy

  • * Snapdragon нь Qualcomm Technologies Inc болон түүний охин компанийн бүтээгдэхүүн юм.
  • * Snapdragon нь Qualcomm Incorporated компанид бүртгэлтэй барааны тэмдэг юм.

БАТАРЕЙ

Хүссэн хугацаагаараа
Тоглоорой
Урт удаан цэнэгээ хадгалдаг мөн түргэн цэнэглэгдэх батарейны тусламжтайгаар хүссэнээрээ тоглож, дуртай шоугаа тасралтгүй үзээрэй.
* Дүрсийг зөвхөн харуулах зорилгоор оруулсан болно. Бодит UI нь үүнээс өөр харагдаж болно.

ДЭЛГЭЦ

Үл гялбах
Хурц нартай эсвэл үзэгдэх гэрэл тод, бүдэг аль ч нөхцөлд та дуртай тоглоомоо тоглох эсвэл хүссэн контентоо үзэх боломжтой.13 120Гц-ийн дэлгэцийн Eye Comfort Shield технологи таны нүдийг ядрахаас хамгаалах ба та харанхуй орчинд хүссэнээрээ утасаа ашиглах боломжтой.
* Дүрсийг зөвхөн харуулах зорилгоор оруулсан болно. Бодит UI нь үүнээс өөр харагдаж болно.

НУУЦЛАЛ

Таны нууцлал. Хамгаалагдсан.

KNOX VAULT

Нууц мэдээллийг сейфэнд хадгалаарай.

Knox Vault нь таны хувийн мэдээллийг хамгаалахад тусална. Нууц үг, биометр болон бусад аюулгүй байдлын чухал мэдээллийг бусдаас тусгаарлагдсан аюулгүй техник хэрэгслээр хамгаалдаг. Galaxy-ийн суурилуулсан хамгаалалттай энэ өгөгдөлд суурилсан ертөнцөд буулт хийхгүйгээр хариуцлага хүлээнэ үү.

*Зохиомол зургууд нь зөвхөн дүрслэх зорилготой. Бодит UX/UI өөр байж болно.

Samsung Knox логог харуулсан Galaxy S23+-ийн зураг.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА НУУЦЛАЛЫН САМБАР

Өөрийн дижитал нууцлалыг нэг дороос шалгаарай.

Утасныхаа нууцлалын тохиргоог бүрэн скан хийж ажиллуулна уу. Тэр ч байтугай ямар апп-ууд ямар контент, хэзээ хандахыг сонгох боломжтой.

*Зохиомол зургууд нь зөвхөн дүрслэх зорилготой. Бодит UX/UI өөр байж болно.

Гурван Galaxy S23 plus төхөөрөмжийн дэлгэцийг харуулсан бөгөөд тус бүр нь маш хүчтэйгээс маш сул хүртэл янз бүрийн түвшний бодит цагийн аюулгүй байдлыг хангадаг. Эхний төхөөрөмж нь Сайн гэсэн үнэлгээ авсан. Таны төхөөрөмж бүрэн хамгаалагдсан тухай мэдэгдэл. Хоёрдахь завсрын хамгаалалтын төхөөрөмжөөс хамгаалалтаа чангатгахыг хүсэх ба гурав дахь хамгийн эмзэг төхөөрөмж нь өгөгдөл алдагдах магадлалтай гэсэн хоёр анхааруулгыг хүлээн авдаг.

SMART SWITCH

Шинэ утсандаа мэдээлэл шилжүүлэх илүү хялбар боллоо
Wi-Fi дамжуулалт эсвэл өөрийн Samsung Account-д нэвтрэхэд л хангалттай. Хэдхэн үйлдэл нэмж хийгээд л та өөрийн хуучин утсан дээрх аппликейшн, зураг, мессеж болон бусад мэдээллийг шинэ утас руугаа суулгана.14,15
* Дүрсийг зөвхөн харуулах зорилгоор оруулсан болно. Бодит UI нь үүнээс өөр харагдаж болно.

Galaxy S23 утасны дэлгэц дээр Smart Switch-ийн мэдээлэл дамжуулах процессыг харуулсан байна.

СУУРИН КОМПЬЮТЕРТЭЙ ХОЛБОГДОХ

Олон үйлдэл зэрэг хийхэд Multi Control хэрэгтэй
Танд шинэ санаа ундарсан үед PC, гар утсаа хоёроо хамтран «ажиллуулж» болно шүү. Компьютерынхаа хулгана, гар эсвэл touchpad-ыг солилгүй, бичвэр, дүрсээ төхөөрөмж хооронд хялбархан чирээд зөөх эсвэл хуулаад, буулгаж болно.16,17,18,19
* Дүрсийг зөвхөн харуулах зорилгоор оруулсан болно. Бодит UI нь үүнээс өөр харагдаж болно.

Galaxy S23 plus гар утасны камерын апп-ыг нээсэн байна. Түүний хажууд зөөврийн компьютер дээр нээсэн загварын зургууд бүхий фолдер харагдана. Galaxy S23 plus гар утасны Gallery апп-аас хөрөг зургийг татан, чирээд зөөврийн компьютерын дэлгэц дээрх фолдер руу зөөж байна.

ONE UI

Galaxy-гаа өөрийн хүссэнээрээ
Гар утсаа өөрийн хүссэнээр тохируулж, өөрчлөх хялбархан боллоо. Манай One UI дизайн танд дэлгэцний зургаас эхлээд, виджет, мэдэгдэл хүртэл бараг бүхий л зүйлсийг өөрийн үзэмжээр тохируулж, сонгох боломжийг олгоно.
* Дүрсийг зөвхөн харуулах зорилгоор оруулсан болно. Бодит UI нь үүнээс өөр харагдаж болно.
Galaxy S23+ загварын дөрвөн гар утсыг нүүрийг нааш харуулан байрлуулсан байна. Нэгд нь видео засварладаг апп нээж, утсыг түгжсэн үед дэлгэц дээр тоглуулах видео бэлдэж буйг дүрсэлжээ. Дараагийн утасны дэлгэц дээр цагны формат, байршлыг өөрчилж байна. Гурав дахь дээр ханын зурагны сонголтуудыг харуулжээ. Харин сүүлийнх дээр стикер нааж өөрийн хүссэнээр өөрчилсөн, утсыг түгжсэн үед харагдах зураг байна.

SAMSUNG WALLET

Samsung Pay илүү гоё боллоо. Samsung Wallet хэтэвчтэй танилцана уу.

Samsung Pay дараагийн түвшинд очлоо: Та бүхэнд Samsung Wallet-ыг танилцуулж байна. Ашиглахад хялбар, аюулгүй энэ функц таны түлхүүр үгс, ID, тасалбар зэрэг чухал мэдээллийг хадгалах ба ингэхдээ таны хувийн мэдээллийг чандлан хамгаална. Шинэ дижитал амьдралд тавтай морил.20

* Дүрсийг зөвхөн харуулах зорилгоор оруулсан болно. Бодит UI нь үүнээс өөр харагдаж болно.
Вектор зургаар оруулсан төхөөрөмжийн дэлгэц Samsung Wallet төлбөрийн функцыг харуулж байна. Төлбөрийн гурван карт дэлгэцийн дээр зэрэгцэн, давхарлан байрласан байна. Хурууны хээг харуулсан тэмдэг дэлгэцийн доод хэсэгт дүрслэгджээ.

SAMSUNG HEALTH

Эрүүл мэндээ гартаа авъя!

Galaxy Watch5 болон гар утасныхаа тусламжтай өөрийн эрүүл мэндийг хамгаалах зорилтууд тавьж, түүндээ хүрэх аяллаа эхлүүлээрэй.21 Samsung Health-ын туслалцаатай нойр, дасгал, биеийн ерөнхий байдал зэрэг мэдээллээ хянаж, өөрийн бие баялдрыг эрүүл байлгах арга хэмжээг аваарай.

  • * Дүрсийг зөвхөн харуулах зорилгоор оруулсан болно. Бодит UI нь үүнээс өөр харагдаж болно.
  • * GPS функц зөвхөн Galaxy Watch5 Pro бугуйн цаг дээр ажиллана.
  • * Samsung Health тохиргоо дээр ууланд авирах эсвэл дугуйгаар аялах зэрэг аялал төлөвлөх бол GPX-форматаар маршрутын файлыг оруулах шаардлагатай.
Xар өнгийн Galaxy Watch5 Pro бугуйн цагны дэлгэц дээр зорилтот маршрутыг оруулсан харагдаж байна. Үүнд очих хаяг, зай зэрэг мэдээлэл багтсан. Түүний хажууд, Galaxy S23 Ultra гар утасны дэлгэц дээр Google Maps дээрх маршрутыг дүрсэлсэн байна.

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

Яг тохирох нэмэлт хэрэгслүүд

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ

Түгээмэл асуултууд

  • Galaxy S23 болон S23+ загварууд нь 3900 мАц болон 4700 мАц чадалтай батерейтай ба өмнөх үеийн Galaxy S22 болон S22+ загваруудыг бодвол цэнэг барих хугацаа уртассан.22 Өмнөх 10 Мп камертай Galaxy S22 болон S22+ загваруудтай харьцуулахад 12 Мп селфи камерын ачаар шөнийн селфи, харанхуй орчинд хийх видео бичлэг илүү тод болсон. Одоо та Expert RAW-ын тусламжтай өндөр чанартай, 50 Мп зураг дарах боломжтой болсон.11

    ТӨХӨРӨӨМЖҮҮДИЙГ ХАРЬЦУУЛАХ
  • Galaxy S23 болон S23+ гар утас нь нил ягаан, цайвар шар, тас хар, ногоон гэсэн өнгөний сонголтуудтай.6 Цоо шинэ трэнд үүсгэх эсвэл сонгодог өнгөөс сонголтоо хийгээрэй.

    ӨНГӨНҮҮД ХУУДАС РУУ ОЧИХ
  • Galaxy S23 болон S23+ утасны сэлфи камер 12МП болж сайжирсан ба Galaxy S22 болон S22+ хувьд 10МП байсан юм. Ингэснээр илүү өнгөлөг зургыг гэрэлтүүлэг баг орчинд ч авах боломжтой юм.23 Ингэснээр илүү өнгөлөг зургыг гэрэлтүүлэг баг орчинд ч авах боломжтой юм. Expert RAW тусламжтайгаар 50МП бүхий өндөр нягртал бүхий зургийг авдаг боллоо.11

    КАМЕР ХУУДАС РУУ ОЧИХ
  • Гайхалтай толигор 120 Гц дэлгэцээс гадна Galaxy S23 болон S23+ загварууд нь ачаалах хугацаа, цэнэг зарцуулалтыг оновчтой болгох Snapdragon® 8 Gen 2 Mobile Platform-аар тоноглогдсон.12,24 Мөн Galaxy S22 болон S22+ гар утастай харьцуулахад тоглох хугацаа уртсаж, батерейны чадал нэмэгдсэн.22

    ҮЗҮҮЛЭЛТ ХУУДАС РУУ ОЧИХ
  • Galaxy S23 и S23+ оснащены адаптивными дисплеями с частотой 120 Гц для плавной игры и Galaxy S23 болон S23+ гар утас нь тоглоом тоглох, дээш доош гүйлгэх үйлдлийг хялбарчилсан 120 Гц-ийн толигор дэлгэцтэй. Galaxy S23 загварын дэлгэцийн гэрэлтэлт нь өмнөх үеийн загвартай харьцуулахад илүү өндөр үзүүлэлттэй учир гадна орчинд харагдах байдал сайжирсан.

    ДЭЛГЭЦ ХУУДАС РУУ ОЧИХ
  • Galaxy S23 загвар нь 3900 мАц, Galaxy S23+ загвар нь 4700 мАц чадалтай батерейтай.22 Эдгээр утас таныг өдөржин сандарч тэвдүүлэх асуудал үүсгэхгүй, Galaxy S23 дээр 22 цаг орчим, Galaxy S23+ дээр 27 цаг орчим видео тоглуулах боломжтой.25

    БАТЕРЕЙ ХУУДАС РУУ ОЧИХ

Гайхамшигтай Galaxy S23 Ultra

Төгс стандартыг бүтээх анхдагч нь болоорой. Galaxy S23 | S23+

ЯАГААД GALAXY ГЭЖ?

Galaxy таны амьдралд шинэ боломжууд авчирна

Нээлттэй байдал бол бидний баримталдаг гол зарчим. Samsung Galaxy нь бусдад боломжийг нээж өгдөг. Дэлхий дахинд хил хязгаар хэр бага байна, төдий хэрээр бид урагшилж чадна.

  1. Дарааллыг богиносгож, загварчилсан. Үр дүн нь зөвхөн тайлбарлах зориулалттай. Дүрсийн тохирлоос хамаарч илэрц өөр өөр байж болно. Интернэт холболт шаардлагатай. Хэрэглэгчид Android-г хамгийн сүүлийн хувилбар руу шинэчлэх шаардлагатай байж магадгүй. Бүтээгдэхүүний ажиллагаа нь таны апп болон төхөөрөмжийн тохиргооноос шалтгаалж болно. Зарим функцүүд нь зарим программуудтай тохирохгүй байж болно. Үйлчилгээний хүртээмж нь улс орон, хэлээс хамаарч өөр өөр байна. Үр дүнгийн нарийвчлалд баталгаа гаргахгүй.
  2. Live Translate нь сүлжээний холболт болон Самсунг бүртгэлд нэвтрэх шаардлагатай. Live Translate нь зөвхөн урьдчилан суулгасан Samsung Phone программ дээр боломжтой. Үр дүнгийн нарийвчлалд баталгаа гаргахгүй.
  3. Chat Assistance доторх орчуулах үйлчилгээ нь Самсунг бүртгэлд нэвтрэх шаардлагатай. Зарим чат программууд энэ функцийг дэмжихгүй байж болно. Зарим хэлийг ашиглахад хэлний багц татах шаардлагатай. Үйлчилгээний хүртээмж хэлнээс хамаарч өөр өөр байж болно. Үйлчилгээ нь орчуулагдах боломжтой хэл танигдсан үед л ажиллана. Үр дүнгийн нарийвчлалд баталгаа гаргахгүй.
  4. Interpreter нь Самсунг бүртгэлд нэвтрэх шаардлагатай. Зарим хэл нь хэлний багц татаж авах шаардлагатай. Үйлчилгээний хүртээмж нь хэлээс хамаарч өөр өөр байж болно. Үр дүнгийн нарийвчлалд баталгаа гаргахгүй. Дэмжигдсэн функцүүд болон хүртээмж нь улс, бүс нутаг эсвэл оператораас хамаарч өөр өөр байж болно. Ашиглах боломжтой хэлнүүд өөр өөр байж болно.
  5. Generative Edit нь сүлжээний холболт болон Самсунг бүртгэлд нэвтрэх шаардлагатай. Generative Edit нь 12 MP хүртэлх хэмжээтэй зураг боловсруулан гаргана. Зургийг AI буюу хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэдгийг харуулахын тулд хадгалсны дараа зураг дээр мэдэгдэхүйц усан тэмдгийг тавина. Боловсруулсан үр дүнгийн нарийвчлал, найдвартай байдалд баталгаа гаргахгүй.
  6. Улс эсвэл оператораас хамаарч өнгөний сонголт хязгаарлагдмал байж болзошгүй.
  7. Металл хүрээнд анодын боловсруулалт хийхэд ашигласан будаг нь 10% байгалийн будаг агуулсан.
  8. Гар утасны нүүр болон арын хэсгийн шилний 22% нь дахин боловсруулсан материал. Арын шилэн чимэглэлийн хальсны 80% нь дахин боловсруулсан материал. Уг хэмжээг жинд үндэслэн тооцоолсон болно.
  9. Шилний PET хальс, дахин боловсруулсан шил болон далайн хаягдал боловсруулан гаргаж авсан хуванцар материалуудад байгаль орчны үнэлгээ хийгдсэн.
  10. Цаасан хайрцгийг 100% дахин боловсруулсан цаасаар хийсэн ба үүнд лац болон хамгаалалтын гялгар хальс хамаарахгүй. Цонхыг хамгаалах цаасыг мөн 100% дахин боловсруулсан цаасаар хийсэн. Уг хэмжээг жинд үндэслэн тооцоолсон болно.
  11. Expert Raw аппликэйшнийг Galaxy Store-оос үнэгүй татаж авах боломжтой. Уг аппликэйшн нь S23 серийн төхөөрөмжүүд, S22 серийн төхөөрөмжүүд, S21 Ultra, S20 Ultra, Note20 Ultra, Z Fold4, Z Fold3 болон Z Fold2 төхөөрөмжүүд дээр ажиллана.
  12. 2023 оны 2-р сарын 1-ний байдлаар Qualcomm Technologies, Inc-ийн хийсэн техникийн үзүүлэлтүүд болон салбарын жишиг үзүүлэлтүүдэд үндэслэн.
  13. Galaxy S23 болон S23+-ийн дэлгэцүүд нь 1750 nits хүртэл гэрэлтүүлэх боломжтой.
  14. Quick Setup буюу түргэн тохируулгын функц Galaxy S23 серийн One UI 5.1 ба түүнээс хойших үе, мөн Android M ба түүнээс хойших загваруудад ажиллана.
  15. Утсаар мэдээлэл дамжуулах үйлдлийг Android™ 4.3. iOS 5 систем дээр хийх ба түүнээс хуучин загварын Android OS систем дээр утасгүй дамжуулалт хийнэ. Galaxy төхөөрөмж рүү утсаар мэдээлэл дамжуулахад шаардлагатай USB кабель/холбогч байхгүй бол утасгүй дамжуулалт хийх боломжтой. Үүний тулд шинэ Galaxy утасныхаа "Тохиргоо" цэсээс Smart Switch Mobile тохиргоог нээх ба байхгүй бол Galaxy Store-оос татаж авна. Дамжуулах дата, контент нь үйлдлийн системээс хамаараад хязгаарлагдмал байж болно. Galaxy төхөөрөмж дээрх дата, мэдээллийг back up хийн хадгалж, санамжийн төхөөрөмж дээр ахин хадгалж болно. Smart Switch PC эсвэл Smart Swich Mobile-ын SD картны backup функцыг мөн ашиглаж болно.
  16. Multi Control функц нь One UI 5.1 болон түүнээс үеийн системтэй Galaxy гар утас дээр, One UI 4.1 эсвэл түүнээс дээш үеийн системтэй Galaxy Tab дээр, мөн 2021 онд гарсан Galaxy Books цувралын төхөөрөмж, эсвэл түүнээс дараах үеийн Samsung Settings v1.5 эсвэл Samsung Settings v3.3 (ARM) тохиргоотой төхөөрөмж дээр ажиллана.
  17. Төхөөрөмжийн загвараас хамаарч зарим функц ажиллахгүй байж болзошгүй.
  18. Multi Control функц нь зарим апп-ууд дээр ажиллахгүй.
  19. Samsung Account-д холбогдсон байх шаардлагатай. Wi-Fi болон Bluetooth холболтоор холбогдоно.
  20. Samsung Wallet нь улс эсвэл төхөөрөмжийн загвараас хамаараад хязгаарлагдмал байх магадлалтай. Мөн дэмжих функцууд нь улсаас хамаараад өөр байна.
  21. Биеийн ерөнхий байдал, дасгал хөдөлгөөнийг хянахад ашиглана. Аливаа өвчнийг илрүүлэх, оношлох, эмчлэх, эмчилгээг хянах зориулалтаар бүтээгээгүй болно. UX/UI нь програм хангамжийн хувилбар, загвар, бүс болон бусад хүчин зүйлээс хамаарч өөр байна. GPS маршрутын функц зөвхөн Galaxy Watch5 Pro бугуйн цаг дээр л ажиллана.
  22. Батерейны ерөнхий хүчин чадлыг гуравдагч талын лабораторид шалгаж, туршсан болно. IEC 61960 стандартаар туршсан батерейны дээжүүд нь хүчин чадлын хувьд өөр учир ерөнхий чадал гэдгийг дундаж чадал гэж ойлгоно. Хэмжилтээр Galaxy S23 гар утасных 3785 мАц, Galaxy S23+ гар утасных 4565 мАц, Galaxy S23 Ultra гар утасных 4855 мАц гэж тогтоогдсон. Сүлжээний орчин, хэрэглээ болон бусад хүчин зүйлээс шалтгаалан батерейны цэнэг барих бодит хугацаа өөр өөр байна.
  23. Galaxy S22 and S22+ загваруудтай харьцуулахад.
  24. Snapdragon нь Qualcomm Technologies Inc болон түүний охин компанийн бүтээгдэхүүн юм. Snapdragon нь Qualcomm Incorporated компанид бүртгэлтэй барааны тэмдэг болно.
  25. Samsung-ын дотоод лабораторид тухайн загварын туршилтын хувилбарыг Bluetooth-ээр чихэвчтэй холбон, стандарт тохиргоо дээр туршиж үзсэн болно. Төхөөрөмж дээр хадгалсан, 720p үзүүлэлттэй видеог тоглуулах явцад цэнэг барих хугацаа, мөн батерейны цэнэг зарцуулах явц дахь вольтын хэмжээ зэргийг тооцоолж үзсэн. Сүлжээний холболт, тохиргоо, видео файлын формат, дэлгэцийн гэрэлний тод, бүдэг, батерейны нөхцөл болон бусад хүчин зүйлээс хамаарч видео тоглуулах бодит хугацаа өөр байж болно.