Galaxy S24 Ultra

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

Galaxy S24 Ultra-ын дараах дагалдах хэрэгслүүдийг дээрээс харуулсан байна: Бора ягаан өнгийн Galaxy Buds2 Pro чихэвчийн гэрийн таг нээлттэй, чихэвч үүрэндээ байна. Бор саарал өнгийн, Standing Grip гэртэй Galaxy S24 Ultra. Цагаан өнгийн Flipsuit гэртэй Galaxy S24 Ultra төхөөрөмжийг түшүүлж дагалдан ирэх S Pen тавьсан байна. Clear Gadget гэртэй Galaxy S24 Ultra, бал чулуун өнгөтэй Galaxy Watch6, цагаан өнгөтэй Galaxy SmartTag2 байна. Galaxy S24 Ultra-ын дараах дагалдах хэрэгслүүдийг дээрээс харуулсан байна: Бора ягаан өнгийн Galaxy Buds2 Pro чихэвчийн гэрийн таг нээлттэй, чихэвч үүрэндээ байна. Бор саарал өнгийн, Standing Grip гэртэй Galaxy S24 Ultra. Цагаан өнгийн Flipsuit гэртэй Galaxy S24 Ultra төхөөрөмжийг түшүүлж дагалдан ирэх S Pen тавьсан байна. Clear Gadget гэртэй Galaxy S24 Ultra, бал чулуун өнгөтэй Galaxy Watch6, цагаан өнгөтэй Galaxy SmartTag2 байна.
  • *Дагалдах хэрэгслийг тусад нь худалдаална. Тухайн загвар, өнгөтэй утсыг худалдан авах боломж улс орон, оператораас хамаарч өөр байж болно.

  • *Зургийг зөвхөн үзүүлэнгийн зорилгоор тавьсан. Бодит UX/UI ондоо байж болно.

Функцтэй. Загварлаг. Тэмүүлэлтэй гэр

  • Flipsuit гэр

    Таны түгжээтэй дэлгэц, AOD-ыг хувиргах интерактив гэртэй танилцана уу. Солигддог карт ашиглан хэв маягаа гайхуулаарай.,,,,,

    Шар
  • Standing Grip гэр

    Энэхүү олон талт гэртэй байхад утсаа гараар барилгүйгээр үзэхээс авхуулаад, өөрт төвөггүй авч явж ч чадна.

    Усан цэнхэр
  • Clear Gadget гэр

    Солигддог оосор, өөрөө тогтдог бариултай ирдэг энэ гэртэй байхад таны утасны өвөрмөц өнгө гэрэлтэн тодорно.,

    Clear Gadget гэртэй Galaxy S24 Ultra байна.
    Тунгалаг
  • Smart View түрийвчтэй гэр

    Хавтсыг нь нээлгүйгээр тоглуулах жагсаалтаа түр зогсоож, дуудлагад хариулж болно. Бүх картаа авч явдаг хүн бүрд… энэ гэрт багтаах халаас бий!,

    Нил ягаан
  • Силикон гэр

    Ийм татгалзахын аргагүй өнгөнүүдийн алийг нь ч сонгосон буруудахгүй. Өнгө бүр хүрэхэд зөөлөн ч зоригтой илэрхийлэлтэй.

    Лайм
  • Vegan Leather гэр

    Төхөөрөмжөө зөөлөн, тансаг мэдрэмж төрүүлэх ганган давхаргаар бүрээрэй. Энэ гэр таны төхөөрөмжийг илүү орчин үеийн хэв маягтай харагдуулна.

    Хөх ягаан
  • Shield гэр

    Хамгаалахдаа ч загварлаг хамгаалж болохгүй гэж үү? Энэ гэр таны утсыг найдвартай хамгаалаад зогсохгүй, догь харагдуулна.

    Цайвар саарал
  • Тунгалаг гэр

    Утасныхаа жинхэнэ гоо үзэсгэлэнг тодруулаарай. Энэ гэртэй байхад таны утасны загвар, сэтгэл булаам байдал урт удаан тодрон харагдана.

    Тунгалаг гэртэй Galaxy S24 Ultra байна.
    Тунгалаг
  • Anti-Reflecting Screen Protector

    Дэлгэцийн тань харагдах байдлыг дээд зэргээр тодруулах, даралтад мэдрэг хальсаар дэлгэцээ зурагдахаас хамгаалаарай.

    Galaxy S24 Ultra-ийн утасны дэлгэцийн урд Anti-Reflecting Screen Protector-ын хоёр тунгалаг хальс хөвж байна.
    Тунгалаг
  • Galaxy S24 Ultra-ын S Pen

    Зам зуур тэмдэглэл хөтлөхдөө үзгээ төвөггүй гаргаж ирж болно. Илтгэл тавихдаа команд өгөхөд, камераа удирдахад ашиглах ч боломжтой.

    Саарал

Цэнэгтэй, холбоотой байгаарай

  • Galaxy SmartTag2

    Хайртай эд зүйлсдээ шошго зүүгээд, нүдэнд тань харагдахгүй болмогц хялбархан олж авч болно. Яг л алган дээрх эрлийн баг гэсэн үг.

    Хар
  • 25 Вт-ын адаптер

    Хэт хурдан цэнэглэх горимоор нүд ирмэх зуур цэнэглэнэ. Найдвартай, аюулгүй, авч явахад авсаархан хийцтэй.

    Хар өнгийн 25 Вт-ын адаптер.
    Хар
  • Super Fast Wireless Charger Duo

    Нэг талдаа бугуйн цагны соронзтой, нөгөө талдаа Fast Wireless Charging хурдан цэнэглэх тавиуртай тул нэг дор хоёр төхөөрөмж зэрэг цэнэглэнэ.

    Хар
  • Нэмэлт батарей

    Энэхүү 10,000mAh батарей 25 Вт хүртэл чадлаар хэт хурдан цэнэглэх бөгөөд хоёр ширхэг USB Type-C оролттой.,,

    Шаргал өнгийн нэмэлт батарей.
    Шаргал

Таны сайн сайхны төлөөх цаг

  • Galaxy Watch6

    Galaxy Watch6 цагаа зүүгээд өдөр тутмын эрүүл мэндийн аяллаа эхлээрэй.

    Бал чулуун
  • Galaxy Watch6 Classic

    Манай онцгой бүтээл болох эргэлддэг хүрээ 15% нимгэн боллоо.

    Мөнгөлөг саарал

Үлгэрийн мэд дуу сонсгох Buds

  • Galaxy Buds2 Pro

    ANC, тунгалаг тод дуу авиагаар тоглуулах жагсаалтаа нэмэгдүүлээрэй. Таны сонорт эвтэйхэн тохирно.

    Бора ягаан
  • Galaxy Buds2

    Ухаалаг ANC дасгал сургуулилтаас эхлээд тоглоом тоглох, дундуур нь дуудлага хүлээн авах хүртэл таныг агшин бүрд сонсголонтой байлгана.

    Onyx өнгөтэй Galaxy Buds2. Гэр нь нээлттэй, дотор нь чихэвч байна.
    Лаванда ягаан өнгөтэй Galaxy Buds2. Гэр нь нээлттэй, дотор нь чихэвч байна.
    Бал чулуун өнгөтэй Galaxy Buds2. Гэр нь нээлттэй, дотор нь чихэвч байна.
    Шар ногоон

Galaxy-тай байхад шинэ боломжууд нээгдэнэ

  1. Бүх дагалдах хэрэгсэл, Galaxy S24 | S24+, S24 Ultra зэргийг тусад нь худалдаална.
  2. Тухайн өнгө, загвар, дагалдах хэрэгслийн загварыг худалдан авах боломж улс орон, бүс нутаг, оператораас хамаарч өөр байж болно.
  3. Нэг картад нэг контент байна.
  4. Flipsuit гэрийн брэндийн хамтралтай дагалдах хэрэгслийн хайрцагт Flipsuit-ийн нэг брэндийн хамтралын карт байна.
  5. Брэндийн хамтрал бүхий Flipsuit гэрт харуулах бодит өнгө, загварын сонголт, контент ондоо байж болзошгүй.
  6. Flipsuit гэрийг ашиглахын өмнө хамтралын картын агуулгыг тусад нь татах ёстой. Татахын тулд сүлжээнд холбогдох шаардлагатай.
  7. Бариул, таглааны дагалдах хэрэгслийг салгаж, сольж болно.
  8. Хайрцагт бариул, оосортой Clear Gadget гэр байна
  9. Түрийвчийг нээлгүйгээр цаг, мэдэгдэл, хөгжмийн удирдлага зэрэг гурван онцлогийг дэмжинэ.
  10. Зургийг зөвхөн үзүүлэнгийн зорилгоор тавьсан. Бодит UI үүнээс өөр байж болно.
  11. Улс, үүрэн телефоны оператораас хамааран тухай өнгөөр авах боломжгүй байж болзошгүй.
  12. Galaxy S24 Ultra утасны S Pen зөвхөн Galaxy S24 Ultra-д нийцнэ. Загвар, хэрэглүүрээс хамаарч Air Command, Air Action онцлогийг ашиглах боломж ондоо байж болно.
  13. Android 11.0-ээс хойших хувилбар бүхий, 3 ГБ-ээс дээш RAM-тай Samsung Galaxy ухаалаг утас, таблет шаардана. Хэрэглэгч SmartThings Find хэрэглүүрийг сонгож, Samsung бүртгэлээр нэвтэрсэн байх ёстой. Bluetooth LE -ийн хүрээ ямар нэг саадгүйгээр 120 м хүртэл байна. Хэрэв Galaxy SmartTag2 хүрээнээс гарсан бол Galaxy Find Network ашиглан мөрдөнө (Galaxy Find Network-ын нарийвчлалыг SmartTag-ийн мэдрэх хүрээнд байгаа, сонгогдсон Galaxy хэрэглэгчдэд тулгуурлав).
  14. Хэт хурдан цэнэглэхийн (SFC) тулд нь Direct Charging дэмждэг USB Power Delivery 3.0-тэй нийцэж ажиллах төхөөрөмж шаарддаг. USB Power Delivery 3.0 стандарт, эсвэл Direct Charging дэмждэггүй төхөөрөмжийг SFC хурднаас бага хурдаар цэнэглэнэ.
  15. Утасгүй цэнэглэгч цахилгаан холболт шаарддаг. Цэнэглэх хурд төхөөрөмжөөс хамаарч өөр өөр байж болно. Бодит цэнэглэх хурд ашиглалт, цэнэглэх нөхцөл, бусад хүчин зүйлээс хамаарч өөр өөр байж болно.
  16. 25W Супер хурдан цэнэглэлт зөвхөн нэг төхөөрөмжид холбосон үед ашиглах боломжтой.
  17. Кабелыг улс орон эсвэл бүс нутгаас хамааран тусдаа худалдаж болно.
  18. Galaxy Watch6 Small (40 мм) нь Galaxy Watch5 Small (40 мм)-тэй харьцуулахад 30 хувь нимгэн хүрээтэй бол Galaxy Watch6 Classic нь Galaxy Watch4 Classic-тай харьцуулахад 15 хувь нимгэн, эргэлддэг хүрээтэй.