Илүү их холбогдох тусам амьдралд илүү амар

SmartThings нь төхөөрөмжүүдийг өөр хооронд нь холбосноор ашиглахад илүү хялбар, тав тухай болно.

Сүүлийн үеийн мэдээлэл

SmartThings -ын талаарх шинэ мэдээллийг харах

 Galaxy ухаалаг гар утас нь  SmartThings aпп Home Insight UI-ыг харуулна  Galaxy ухаалаг гар утас нь  SmartThings aпп Home Insight UI-ыг харуулна

Home Insight

Гэрээ бүхэлд нь хялбархан харж, хянан амьдралаа илүү хялбар болго.1

 Galaxy ухаалаг гар утас нь  SmartThings aпп routines U-ыг харуулна  Galaxy ухаалаг гар утас нь  SmartThings aпп routines U-ыг харуулна

Home Routine

Гэртээ холбосон төхөөрөмжүүдээ ашиглан шинэ хэвшлийг хялбархан үүсгээрэй.

Galaxy ухаалаг гар утас нь  SmartThings апп device control UI-г харуулна. Galaxy ухаалаг гар утас нь  SmartThings апп device control UI-г харуулна.

Төхөөрөмжийн удирдлага

Гар утсаа өөрийн дуртай бүх төхөөрөмжүүддээ зориулсан хувийн удирдлага болгон ашиглаарай.2

Урам өгөх санаанууд

Боломжид хязгаар гэж үгүй! SmartThings-ийг ашиглан орчноо хэрхэн сайжруулах талаар санаа аваарай.
01
AI -ын тусламжтайгаар эрчим хүчний хэрэглээгээ удирдаарай
02
Алсаас хайртай хүмүүсээ халамжил
03
Тэжээвэр амьтаддаа tag зүүлгэж, байршлын хянаарай
04
Нойрсоход төгс тохирсон орчныг бүрдүүлэх
05
Тоглоомын мэдрэмжээ ахиул

Бүтээгдэхүүнээ илүү ашигла

Өмнөхөөсөө илүү холбоход хялбар

Төхөөрөмжийг дэмждэг эсэхийг мэдэхийн тулд 'Samsung SmartThings-тэй ажилладаг' эсвэл 'Matter' гэсэн тэмдэглэгээг хайна уу.

 

Ухаалаг гэрэл

Ухаалаг гэрлээр гэрээ гэрэлтүүл. Сэтгэл хөдөлгөм орчныг бий болгох, үдэшлэг зохион байгуулах, тайван мэдрэмж төрүүлэх гэх мэт.
 

Унтраалга

Ухаалаг гэрлээр гэрээ гэрэлтүүл. Сэтгэл хөдөлгөм орчныг бий болгох, үдэшлэг зохион байгуулах, тайван мэдрэмж төрүүлэх гэх мэт.
Ухаалаг унтраалга Ухаалаг унтраалга
 

Удирдлага болон мэдрэгчүүд

Өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлэн гэрээ удирд. Өөрийн таалалд нийцсэн мэдрэгчүүдийг нэмээрэй.
Удирдлага болон мэдрэгчүүд Удирдлага болон мэдрэгчүүд
 

Хонх болон цоож

Хаалган дээр хэн ирснийг харах илүү ухаалаг арга.
Хонх болон цоож Хонх болон цоож
 

Ухаалаг залгуур

Төхөөрөмжийг алсаас удирдан, гэрээ бүрэн автоматжуул.
 

შინაური ცხოველების კვება

ეკრანზე ერთი შეხებით შეავსე შენი შინაური ცხოველის საკვების თასი.

SmartThings aпп-аар зочилох

*SmartThings-г ашиглахыг хүсвэл Galaxy Store, Google Play Store аль эсвэл Apple App Store-оос апп-ыг татна. SmartThings апп нь хамгийн багадаа 3 GB RAM багтаамжтай Android OS 10↑ эсвэл iOS 15↑ шаарддаг. Дэмжигдсэн OS-ийн үзүүлэлтүүд болон апп-ын дэлгэцийн тохиргоо нь програмын шинэчлэлтийн дагуу өөрчлөгдөж болно.

*Технологи, функц, онцлог, үйлчилгээний хүртээмж нь улс орон, үйлчилгээ үзүүлэгч, сүлжээний орчин, бүтээгдэхүүнээс хамаарч өөр өөр байж болох ба хэдийд ч өөрчлөгдөж болно.

*Бүх төхөөрөмжүүд нь Wi-Fi эсвэл бусад утасгүй сүлжээнд холбогдсон байх ба нэг Samsung бүртгэл үүсгэсэн байх ёстой.

*SmartThings-ийн онцлогууд болон үзүүлэлтүүд нь бүтээгдэхүүн болон бүс нутаг/улсаас хамаарч өөр өөр байж болно.

*Зураг Зураг болон дэлгэцийн агуулгыг загвар болгон ашигласан болно. Бодит хэрэглэгчийн интерфэйс (UI) нь програм хангамжийн хувилбар, загвар, бүс нутаг болон бусад хүчин зүйлээс хамаарч өөр өөр байж болно.

*SmartThings-тэй холбож болох төхөөрөмжүүдийн хамгийн их тоо нь нэг байршилд 300 байна. Гэвч хэрэглэгчийн сүлжээний орчноос хамаарч холбогдох төхөөрөмжүүдийн тоо хязгаартай байж болно. Үүсгэсэн бүртгэл тус бүрт 10 хүртэлх байршлыг ашиглаж болох ба , байршил тус бүрт 20 хүртэлх өрөө, тухайн байршлыг бүртгүүлсэн админ нь бүртгэл тус бүрт 20 хүртэлх гишүүнийг урьж болно.

1. Home Insight -ын зарим Функцүүдийг одоогоор Солонгос болон АНУ-д ашиглах боломжтой.

2. Device Control-д дэмжигддэг төхөөрөмжүүдийг хэдийд ч өөрчлөж болох ба зарим загварууд багтаагүй болно.

3. Android болон iOS төхөөрөмж дээр ашиглах боломжтой ч Samsung Galaxy Ухаалаг гар утас дээр хамгийн тохиромжтой. Энэ функцийг бусад ухаалаг гар утас дээр өөр өөрөөр дэмжиж болно.

4. Дэмжигддэг төхөөрөмжүүд нь 2020 болон түүнээс хойш үйлдвэрлэгдсэн ТВ-ийн зарим загварууд болон 2024 болон түүнээс хойш үйлдвэрлэсэн агааржуулагч, агаар цэвэршүүлэгч, робот тоос сорогч байна.

5. Автомат идэвхжүүлэлтийн хугацаа нь хэрэглэгчийн орчноос хамаарч өөр өөр байж болно.

6. Smart View-г зөвхөн Galaxy ухаалаг гар утас, таблет ашиглан Miracast-ыг дэмждэг ухаалаг зурагт дээр ашиглах боломжтой. App Cast ашиглах боломжтой эсэх нь төхөөрөмж, програм болон улс/бүс нутгаас хамаарч өөр өөр байж болно.

7. Android болон iOS төхөөрөмж дээр ашиглах боломжтой. Wi-Fi холболт болон Samsung бүртгэл шаардлагатай.

8.AI Energy Mode -ыг 2023 оны ТВ дээр ашиглах боломжтой. Бодит хүчин чадлын бууруулалт нь загвараас хамаарч өөр өөр байж болох ба дотоод туршилтанд суурилдаг. SmartThings апп, Wi-Fi холболт болон Samsung бүртгэл шаардлагатай. AI эрчим хүчний горим нь Game, Intelligent, Art, Screen Mirroring, Ambient or Retail Mode дэмждэггүй. Орчны гэрэл 80 люкс-ээс хэтэрсэн орчинд AI energy-saving функцийн зарим хэсэг ажилладаггүй тул эрчим хүчний хэмнэлт буурдаг. Эрчим хүчний хэмнэлтийн хэмжээ нь бүс нутаг, загвар, хэмжээ, үзэх байдал, контентын төрлөөс хамаарч өөр өөр байж болно.

9. Samsung ТВ (2022 оноос хойшхи Q60 ба түүнээс дээш) нь Matter, Thread, Zigbee технологийг дэмждэг SmartThings Hub-тай.

10. 2024 онд худалдаанд гарсан Samsung ТВ-тай Galaxy Watch 4 болон түүнээс хойш загваруудыг ашиглах боломжтой. ТВ болон цагны төхөөрөмжүүд нь ижил Samsung бүртгэлээр нэвтэрсэн байх ёстой.

11. Зөвхөн ерөнхий эрүүл мэнд, фитнессийн зорилгоор зориулагдсан. Аливаа эмгэг, өвчнийг илрүүлэх, оношлох, эмчлэхэд зориулагдаагүй. Хэмжилтүүд нь зөвхөн таны хувийн лавлагаанд зориулагдсан болно.

12. 2024 оны 4-р сарын байдлаар AI Vision Inside нь шинэхэн жимс, хүнсний ногоо зэрэг 33 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг таних боломжтой. Хэрэв хоол нь танигдахгүй бол үл мэдэгдэх зүйлийн жагсаалтад орж болно. AI Vision Inside нь Хөргөгчийн хаалганы сав эсвэл хөлдөөгчинд байгаа хүнсний зүйлийг тодорхойлох, жагсаах боломжгүй. Энэ нь гүн гүнзгий суралцах загвар дээр үндэслэн хүнсний бүтээгдэхүүнийг таних бөгөөд нарийвчлалыг сайжруулахын тулд үе үе шинэчлэгдэж болно.

13. Хэрэглэгч жагсаалтын үнэн зөвийг баталгаажуулахын тулд жагсаалтыг гараар шалгаж болно.

14. Туршилтын үр дүнг AI Energy Mode -ыг ашигласан болон ашиглаагүй үеийн үйлдвэрийн тохируулсан температурын харьцуулалт дээр үндэслэсэн гаргасан. Үр дүн нь бодит ашиглалтын хэв маяг, нөхцлөөс хамаарч өөр өөр байж болно.

15. Android болон iOS төхөөрөмж дээр ашиглах боломжтой. Хөргөгч болон утасны төхөөрөмжүүд нь ижил Samsung бүртгэлээр нэвтэрсэн байна.

16. Дотоод туршилтанд үндэслэн, KATRI (Солонгосын ТөхөөрөмжийнТуршилт Судалгааны Хүрээлэн)-гаар баталгаажуулахдаа AI эрчим хүчний гормийг асааж, AI Wash & Dry мөчлөгөөр IEC 3 кг байсан. Үр дүн нь бодит ашиглалтын хэв маяг, нөхцлөөс хамаарч өөр өөр байж болно.

17. Хэрэглэгчийн өгсөн буруу мэдээллийн улмаас учирсан аливаа хохирол, хор хөнөөлийн үр дагаварыг хэрэглэгч өөрөө хариуцна.

18. AR07D9181HZ3 загварын дотоод туршилт дээр үндэслэв. Компрессорын заасан давтамжийг компрессорын хамгийн бага гаралтын хяналтыг ашиглан 27% -иар бууруулдаг ба энэ нь одоогоор 15 rps-ээс 12 rps хүртэл буурсан (загвараас хамаарч өөр өөр байж болно). Туршилтыг Samsung компанийн 132 м² талбай бүхий орон сууцны лабораторид 35°C/24°C температурт (хуурай чийдэн/нойтон чийдэн, KS C 9306: агааржуулагч) явуулсан. SmartThings апп болон Samsung данс ашиглах шаардлагатай. Бодит хэмнэлт нь ашиглалтын хэв маяг, орчноос хамаарч өөр өөр байж болно.

19. Bixby нь Samsung-ийн Internet of Things (IoT)-ын дуут туслах юм. Bixby үйлчилгээг ашиглах боломжтой эсэх нь тухайн улсаас хамаарч өөр өөр байж болно. Bixby-ыг Солонгос, Англи (АНУ/ИБ/ЭН), Испани (MX/ES), Герман, Франц, Итали, Португали (BR) хэл болон зарим аялагуудыг таньдаг. Хэрэглэгчийн интерфейс нь төхөөрөмжөөс хамаарч өөрчлөгдөж, өөр өөр байж болно. Bixby-ийн функф болон контент нийлүүлэгчид нь улс/оператор/хэл/төхөөрөмжийн загвар/OS хувилбараас хамаарч өөр өөр байж болно. Samsung бүртгэлээр нэвтэрч, дата сүлжээнд (Wi-Fi эсвэл дата сүлжээ) холбогдсон байх шаардлагатай.

20. Энэ функцэд GPS-ийн орчин нөлөөлж болно.

21. SmartThings Pet Care-ийн хяналтын функцийг ашиглах боломжтой эсэх нь бүс нутгаас хамаарч өөр өөр байж болох ба зөвхөн Jet Bot Combo AI болон Jet Bot AI+ загвар дээр дэмжигддэг.

22. Зөвхөн нохой, муурыг таньдаг. Таних чадвар нь гэрийн тэжээмэл амьтны байр байдлаас хамаарч хязгаарлагдмал байж болно. Тэжээвэр амьтдыг таних чадвар нь амьтны төрөл, амьдрах орчноос хамаарч өөр өөр байж болно. Энэ нь зөвхөн ерөнхий харааны үзүүлэлтэд тулгуурлан гэрийн тэжээвэр амьтдыг таних ба гэрийн тэжээвэр амьтдыг тус тусад нь ялгах чадваргүй.

23. Энэ функцийг зөвхөн 2024 онд гарсан робот тоос сорогчийн загварууд дээр дэмждэг (VR7MD******).

24. SmartThings Energy үйлчилгээг татаж авах ба энэ функцийг ашиглахаасаа өмнө Optimal Charging-ийг урьдчилан идэвхжүүлсэн байх шаардлагатай. Энэ функц болон оновчтой цэнэглэх сонголтууд нь тухайн улсаас хамаарч өөр өөр байж болно.

25. SmartThings апп-ыг Android болон iOS төхөөрөмж дээр ашиглах боломжтой. Wi-Fi холболт болон Samsung бүртгэл шаардлагатай. Угаагч, хатаагч болон утасны төхөөрөмжүүдэд нэг ижил Samsung бүртгэлээр нэвтэрсэн байх шаардлагатай.

26. SmartThings Family Care үйлчилгээг одоогоор Солонгос, АНУ-д ашиглах боломжтой. Android Galaxy төхөөрөмж дээр ашиглах боломжтой.