Neo QLED AI TV


Samsung Neo QLED нь Samsung Vision AI ашиглан танд бодит мэдрэмж, үзэж буй зүйлдээ уусах мэт мэдрэмжийг хүргэнэ. Мөн түүнчлэн таны өдөр тутмын амьдралыг илүү хялбар бас таатай болгоно.

Samsung Neo QLED ТВ дэлгэц дээр хурц хөх өнгөтэй, ер бусын байгаль харагдана. Хурц хөх гэрлийн цацраг ТВ-ээс цацарна.
Samsung Vision AI
2025 NQ AI Процессор
Хамгийн дэвшилтэт процессороор дүрс, дууны шинэ түвшнийг мэдрээрэй. AI нейрон сүлжээгээр хурдасгасан энэхүү технологи нь таны телевизийн чадамжийг нэмэгдүүлж, илүү тод мөн сайжруулсан контентыг хүргэнэ.

Samsung NQ8 AI Gen3 процессорын чип нь телевизийн самбар дээр байрласан байна. Гэрэлтсэн эрчим хүчний шугамууд процессорын чипээс цацарна.
- NPU 2x хүртэл хурдан
- GPU 4x хүртэл хурдан
- CPU 90% хүртэл хурдан
AI Upscaling
Таны дуртай контент ямар ч байдлаар бичигдсэн бай AI технологи нь нэвтрүүлэг, кинонуудыг илүү өндөр нягтаршилтай болгон сайжруулна. Илүү тод, нарийвчлал, гүн гүнзгий дүрслэлтэйгээр дэлгэцэн дээрх ертөнц урьд өмнөхөөсөө илүү бодит мэт харагдах болно.1

Аав болон бяцхан охин хоёр гал тогооны ширээний ард суун хоорондоо ярилцаж буй бага зэрэг бүрсийсэн дүрс харагдана. Samsung-ийн NQ8 AI Gen3 процессорын чип гарч ирнэ. Энэ нь хэсэг бүрийн тодорхой цэгүүдийг шинжилж, илүү чанартай болгон сайжруулна. Одоо дүрс илүү тод, өнгөлөг харагдаж байна.

Color Booster Pro
Тод өнгө болон гайхалтай нарийн дүрслэл. Color Booster Pro нь AI-ын тусламжтайгаар үзэгдэл бүрийн өнгийг динамикаар сайжруулдаг.
Дүрсний Чанар
Quantum Matrix Technology
Samsung-ийн арын гэрэлтүүлгийн технологийн гайхамшигт бүрэн автаарай. Мини LED-үүдийг маш нарийн байдлаар удирддаг тул дэлгэц дээрх бүх деталийг тодотгон гайхалтай гэрэл ба контрастыг үүсгэдэг.

Ойн дундах хүрхрээний зураг гурван давхаргад хуваагдан задарна. Дээд давхарга нь байгалийн зургийг харуулна. Дунд давхарга нь гэрлийн тусгал хэрхэн нэвтэрч байгааг харуулна. Доод давхаргад Mini LED-үүд байрласан харагдана. Давхаргууд эргэн нийлж Mini LED-ийн гэрлээр тодорсон байгалийн дүр зургийг дахин харуулна.
Дуугаралт
Dolby Atmos® & Object Tracking Sound
Үйл явдлын төвд байгаарай. Dolby Atmos нь таныг дуугаар хүрээлэн, OTS (Object Tracking Sound) нь дэлгэцэн дээрх объектуудын хөдөлгөөнийг дагаж динамик бодит мэт эффектүүдийг бий болгоно. Яг л хажуугаар мотоцикл хурдан өнгөрөх мэт бодит бас хурдтай.7

Кино театрын дэлгэц дээр мотоцикл унасан эрийн зураг гарч байна. Object Tracking Sound ашигласнаар дэлгэцэн дээрх дууны долгион мотоциклыг даган хөдөлнө. Камер аажмаар хэсэг руу ойртож, дараа нь холдож, уг зураг нь зочны өрөөнд байрлах тв дээр гарч байгааг харуулна. Dolby Atmos нь дууны долгионоор өрөөг бүхэлд нь дүүргэнэ.
Q-Symphony
ТВ-ны чанга яригч ба саундбар нэгэн цогц мэт хөг нийлүүлэн тоглох гайхамшигт зохицлыг мэдрээрэй. Q-Symphony8 нь эдгээр дууны эх үүсвэрүүдийг төгс уялдуулж, өрөөг тунгалаг, тод дуугаралтаар дүүргэнэ.

ТВ-ийн дэлгэц дээр ресторан дотор ярилцаж буй эрэгтэй, эмэгтэй хоёрын дүрс гарч байна. Q-Symphony унтраасан үед дууны долгионууд зөвхөн тв-ны доор суурилуулсан саундбараас гарч байна. Харин Q-Symphony асаасан үед дууны долгионууд саундбар болон тв-ээс зэрэг гарч, илүү том хүрээг хамран, олон чиглэлд дугарч байна.
One UI Tizen
One UI Tizen
Samsung Tizen OS-тай илүү хувийн болон сайжруулсан дэлгэцийг ашиглаарай. Та Samsung-ийн хамгийн сүүлийн үеийн шинэлэг онцлогуудыг ашиглахын зэрэгцээ, Samsung Knox-ийн аюулгүй хамгаалал дор аюулгүй байдлаа хангаж чадна. Түүнчлэн, One UI Tizen нь дараагийн 7 жилийн турш Tizen OS-ийн шинэчлэлтийг дэмжих болно.9

Art Store
Дэлхийн тэргүүлэгч музей, уран бүтээлчдийн 3,000 гаруй урлагийн бүтээлийг хүлээн аваарай.10 Art Store нь ямар ч улирал, баяр ёслол, сэтгэл хөдлөл бүрд тохирсон гайхалтай шинэ уран бүтээлүүдийг танд санал болгоно. Мөн Art Store Streams ашиглан жил бүр 370+ үнэгүй бүтээлүүдийг үзэх боломжтой.11

SmartThings
Тусгай төв эсвэл донгл шаардалгүйгээр, ТВ-нд суурилсан SmartThings төвөөр дамжуулан ухаалаг төхөөрөмжүүдээ удирдаарай. Мөн ухаалаг гэрээ дэлгэцэн дээр шууд харж болно. Үүнээс гадна ТВ-ны мэдрэгчүүд нь орчныг удирдахад тусална. Жишээ нь гэрлийн мэдрэгч нь өрөөний гэрэл хэр тод байгааг мэдэрч танд хэлнэ гэх мэт.12

ТВ нь SmartThings-ын тусламжтайгаар зочны өрөөн дэх бусад ухаалаг төхөөрөмжүүдтэй холбогдож байна. Эдгээрт агааржуулагч, хөшиг, агаар цэвэршүүлэгч, гэрэл, робот тоос сорогч, угаалгын машин, хатаагч болон хөргөгч зэрэг багтана. Дараа нь SmartThings болон Matter-ийн логонууд гарч ирнэ.
Дизайн
Infinity Air Design
Хар өнгийн хэт нарийн хүрээтэй загвар нь илүү нарийн болсон бөгөөд мөн минималист хэв маягийн суурьтай. Дэлгэц асаалттай үед ТВ нь арын хэсэгтэйгээ уусах мэт харагддаг тул та зөвхөн үзэж буй зүйлдээ төвлөрөөрэй.

Агаар дээр хөвж буй Infinity Air Дизайн бүхий нимгэн ТВ-г хажуу талаас харуулсан дүрс байна. ТВ хэд хэдэн удаа эргэлдсэний дараа цагаан гантиг суурин дээр тогтож, ар талд нь цагаан ханатай орчин харагдана. Дэлгэц дээр уулс болон галд автсан байшингийн шөнийн дүрс гарч байна.


Samsung Neo QLED ТВ-үүдийг харьцуулах
Бүрэлдэхүүн
-
Ангилал
-
Дэлгэцийн хэмжээ
-
Процессор
-
Өсгөн сайжруулалт
-
Контраст
-
HDR
-
Dolby Atmos®
-
Object Tracking Sound
-
Дизайн
-
One UI Tizen
* Дэлхийн #1 ТВ: Эх Сурвалж - Омдияа, 2025 оны 2-р сар. Тухайн батламж нь Samsung-аас хараат бус, бие даасан судалгааны үр дүн юм. Гуравдагч этгээд уг мэдээллийг ашиглахад гарах эрсдэлийг бид хариуцахгүй.
* Дизайн болон функцүүд загвараас хамаарч өөр өөр байж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг загвар тус бүрийн техникийн үзүүлэлтээс шалгана уу. Зургуудыг зөвхөн дүрслэх зорилгоор загварчилсан. Бүтээгдэхүүний гүйцэтгэлд нөлөөлөхгүй гадаад харагдах байдал болон дизайнд орох өөрчлөлтүүд нь урьдчилан мэдэгдэлгүйгээр хийгдэж болно. UI, контент болон үйлчилгээ нь бүс нутгаас хамаарч өөр өөр байж болох ба урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно.
- AI Upscaling: Үзэж буй контентын төрөл болон форматаас хамаарч үзэх байдал өөр өөр байж болно. Upscaling функц нь компьютер холболт болон Game Mode горимд ажиллахгүй байж болно.
- Adaptive Sound Pro: Сонсох байдал контент болон орчны нөхцөлөөс хамаарч өөр өөр байж болно.
- Generative Wallpaper: Нэг өдөрт үүсгэх боломжтой зургийн тоо хязгаарлагдмал. Уг функц нь Хятад улсаас бусад улс оронд ашиглах боломжтой.
- Тэжээвэр Амьтдын Арчилгаа: Гар утасны шууд дамжуулалт нь 2025 он болон түүнээс дээших Samsung ТВ загварууд дээр ажиллах бөгөөд Android OS 11.0 болон түүнээс дээших эсвэл iOS 16.0 болон түүнээс дээш загварт дэмжигдэнэ. ТВ зөвхөн унтарсан үед л ашиглах боломжтой. Энэхүү функцийг ашиглахын тулд ТВ цахилгааны эх үүсвэрт холбогдсон байх шаардлагатай. Мэдэгдэл илгээх болон хүлээн авахын тулд ТВ болон мобайл төхөөрөмж нь SmartThings-д холбогдсон байх шаардлагатай.
- Универсал хөдөлгөөн: Зөвхөн Galaxy Watch4 болон дээш загваруудад мөн Wear OS 5 болон дээш загваруудад дэмжигдэнэ.
- Samsung Knox Security: Samsung Knox Security нь 2015 онд гарсан Tizen®-тай Samsung ТВ-үүд дээр ажиллана. Программ хангамжийн шинэчлэлт шаардлагатай.
- Dolby Atmos® & Object Tracking Sound: Чанга яригчдын байрлал болон тоо нь загвараас хамаарч өөр өөр байж болно.
- Q-Symphony: Q-Symphony ашиглах боломжтой талаарх мэдээллийг саундбарын бүтээгдэхүүний техникийн үзүүлэлтээс шалгана уу. Саундбар тусдаа худалдаалагдана. Чанга яригчдын байрлал болон тоо нь загвараас хамаарч өөр өөр байж болно.
- One UI Tizen: Контент болон үйлчилгээ нь бүс нутгаас хамаарч өөр өөр байж болох бөгөөд урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно. Ашиглахын өмнө Smart Hub-ийн нөхцөл болон нууцлалын бодлогыг зөвшөөрөх шаардлагатай. Зарим контент болон үйлчилгээг ашиглахын тул бүртгэл үүсгэх шаардлагатай. Самсунг бүртгэл шаардлагатай. 2025 оноос эхлэн 2025 онд гаргасан бүтээгдэхүүнүүдэд Tizen OS-ийн шинэчлэлтийг 7 жилийн турш дэмжих болно. Уг шинэчлэлт нь төхөөрөмжийн техник хангамжийн гүйцэтгэл, функц болон бат бөх байдалд хамаарахгүй болохыг анхаарна уу.
- Art Store: Бүрэн нь ашиглахын тулд Art Store бүртгэл шаардлагатай. Үйлчилгээ нь төлбөртэй. Art Store дэх бүтээлүүд урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно. Art Store нь зарим улс оронд ашиглах боломжгүй байж болно.
- Art Store Streams: Боломжит байдал нь улс орноос хамаарч өөр өөр байж болно. Сар бүрийн шинэчлэгдэх 30 уран зургийн солигдох хугацаа нь бүс нутгаас хамаарч өөр өөр байж болно. Уран зургуудын солигдох болон шинэчлэгдэх хугацаа болон давтамж нь бүс нутгаас хамаарч өөр өөр байж болно. Үнэгүй шинэчлэгдэх уран зургийн тоо нь урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно.
- SmartThings: Боломжит технологи, үйлдлүүд болон функцүүд нь улс орон, үйлчилгээ үзүүлэгч компани, сүлжээний орчин эсвэл бүтээгдэхүүнээс хамаарч өөр өөр байж болох бөгөөд урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно. Wi-Fi, Bluetooth эсвэл өөр төрлийн утасгүй сүлжээний холболт болон Самсунг бүртгэлээр нэвтрэх шаардлагатай. Холбогдсон төхөөрөмжүүд тусдаа худалдаалагдана. UI урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно.